Гадаад үзэмж, гоо сайхандаа анхаарал тавьдаг эмэгтэй хүн бүр л шинэ соргог гарч ирж байгаа сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг цаг алдалгүй олж авч, хэрэглэхийг хичээдэг.
Гэхдээ тэдгээр нь үнэхээр хүссэн үр дүнг нь өгч, хөгшрөлтийг зогсоож эсвэл саармагжуулж чаддаг эсэх нь сонин. Гэхдээ реклам, шошгонд шууд итгэх нь өрөөсгөл зүйл. Бас өндөр үнэтэй л бол чанартай, зөв зүйл гэж бодох нь буруу. Хүмүүс рекламанд төдий л итгэдэггүй ч итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэгчийн үлгэрээр "Үнэхээр сайн зүйл хийчихсан юм биш байгаа” хэмээн найдвар тавин хүлээдэг нь нууц биш. Харамсалтай нь төгс зүйл гэж үгүй.
Хөгшрөлтийн, үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд тодорхой үр дүн өгч мэдэх ч тийм ч сайн биш. Тэгэхээр бараг л тархи угаадаг гэж ойлгоход болно. Мэдээж гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсны чанарыг дээшлүүлэхэд тусалдаг. Харин рекламдаад байгаа шиг шууд л үрчлээ татаад, залуужуулаад байх зүйлгүй гэнэ. Тиймээс залуу харагдаж, арьсаа хамгаалъя гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, өдөр бүхэн тууштай залхууралгүйгээр арчилж тордох хэрэгтэй аж.
Мөн өөрийн хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг тодорхой хугацааны дараа сольж, өөрийг хэрэглэж байх нь зүйтэй аж. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд арьс дасал болж, үйлчилгээг нь хүлээн авахаа болихоос сэргийлэх сайн талтай юм байна. Арьс арчилгааны бүтээгдэхүүн таны арьсанд таарч байгаа эсэхийг дараахь шинж тэмдгээр мэдэж болно.
Үүнд:
Арьсанд бүрэн шингэж байх
Арьсан дээр ямар ч гялтганасан эсвэл гялтганаагүй бүрхүүл үлдэхгүй байх
Арьс цочрох, загатнах, гуужих асуудал байхгүй байх
Дашрамд сануулахад ботокс буюу "гоо сайхны тариа” хийлгэх моод улам залуужиж байгаа. Гэхдээ энэ нь гүн үрчлээ суухаас өмнө авах ёстой арга хэмжээний нэг аж. Үрчлээ багатай үедээ тариулах нь урьдчилан сэргийлэх сайн талтай ч дасал болох талтай. Тиймээс байнга хийлгэх нь хортой. Танд яваандаа тунгаа ихэсгэх эсвэл хийлгэх хугацаагаа ойртуулахаас өөр аргагүй байдал бий болно.
За одоо гол зүйлдээ оръё. Залуу насаа удаан хугацаагаар хадгалахын тулд нүүрнийхээ хөдөлгөөнийг хянаж сур. Мимик буу хөмсөг зангидах, ярвайх, нүдээ онийлгож харах гэх зэрэг өөрт төдийлөн мэдрэгддэггүй дасал болсон нүүрний хөдөлгөөн үрчлээ үүсэх шалтгаан болж байдаг. Тиймээс нүүрний булчин чангалах дасгал хөдөлгөөн сайн хий. Мөн нас насандаа тохирсон эрүүл, натурал арчилгааг сонго. Үүнийг л өдөр тутамдаа хэвшүүлчихвэл та наснаасаа залуу харагдаж, өөртөө итгэлтэй амьдрах нөхцөл бүрдэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих