Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа хүйтний эрч суларна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 48 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2015оны 01 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө
Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс,
Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм,
Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5
хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24
хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар
шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29
хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10
хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм
дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм
хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 хэм, бусад
хэсгээр 25-27 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2015 оны 01 дүгээрсарын03-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 4-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих