Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга М.Ананд эх орондоо хэзээ ирэх вэ гэсэн хүлээлт олон нийтэд байна. Тэгвэл хэзээнээс нарийн дэг жаягтай Японы мэргэжлийн сүмогийн холбоо, дэвжээдээс их аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа дуусах хараахан болоогүй байгаа гэнэ. Сүмогийн 71 дэх аварга М.Анандын аав, ээж хоёр хүүгээ аварга болох сүүлийн барилдаанаа хийхийн өмнөх өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Японы Кансай дүүрэг дэх Осака хотноо хөл тавьсан байна.Мөн тэдний өмнө Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мөн Осака хотноо очиж, монгол бөхчүүддээ урам өгч, зоригжуулж явсан тухай ойрын эх сурвалж өгүүллээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих