Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 103 дахь жилийн ойн өдөр буюу
энэ сарын 29-нд УИХ-ын дарга З.Энхболд Богд хааны ордон музейд
зочилсон. Энэ үеэр тус музейд шүтэгдэн залагдаж байдаг "Бурхан багшийн
шүд”-ийг УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга болон эрдэмтэн судлаачид, албаны
зочдод үзүүлсэн юм.
Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. "Бурхан багшийн шүд” нь Энэтхэг, Хятад, Тайвань, Шри ланк, Япон, Сингапурт эрт дээр үеэс шүтэгдэн тахигдаж байсан бол одоогоос дөрвөн зуу гаруй жилийн өмнөөс Монголд нууцаар залагдан, шүтэгдсээр иржээ. Түүнийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга байсан Л.Дэндэв "адууны шүд” хэмээн нэрийдэж байсан гэдэг.
Бурхан багшийн эрдэнийн шарил /шүд/-ний болор суваргыг Төрийн дархан О.Эрдэнэчулууны урласан байна. Залсан суварга нь 98 см өндөр, 85 кг жинтэй, нийт 26 лан мөнгөөр чимэглэжээ. Харин 2012 онд Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан юм.
Халхын цуут Автай сайн хан Төвдөд цэргүүдээ дагуулан хүрч очиж, тэр үеийн Далай лам Содномжамцад "Эвлэрвэл эвлэрье, эвдэрвэл эвдэрье” хэмээсэнд айн бурхан багшийн нандин шүтээн хэмээгдэх шүдийг өргөн барьжээ. Түүнийг нь Автай сайн хан Халхад авчран залж, түүнд зориулан Эрдэнэ зуу хийдийг барьсан гэж "Өндөр гэгээний намтар” хэмээх сударт тэмдэглэсэн байдаг. Мөн Автай, Содномжамц нар Халхад буддын шашны нэг урсгал болох гэлүгбаг дэлгэрүүлэх үйлсэд хамтрахаар болсон байв.
Дээрх баримтууд болон бурхан багшийн шарил эрдэнэ /шарира радна/ шүд, түүний тухай баримт, нотолгоо хангалттай байдаг байна. Тухайлбал, "Бурхан багшийн намтар”-т цогцос, биеийг хайлж, шатаасны хойно галд үл шатах таван зүйл бий хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь шүд, зүрх, гавлын яс, дунд чөмөгний толгой, хуруу юм. Түүний дунд хуруу Хятадын Си Ан хотод шүтэгдэн хадгалагдаж байгаа билээ.
1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг авчирч "Эрдэнэзуугийн цам”-ыг хальснаа буулган хадгалсан бөгөөд энэ үйл явдлын дараахан буюу наймдугаар сарын 02-нд Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц. Өлзий-Очирын цохолттойгоор тэр үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Л.Дэндэвт энэхүү нандин шүтээнийг ”хадгалах, судлах” ажлыг даалган хүргүүлжээ. Эл нандин шүтээнийг хамгаалах ажлыг академич Б.Ширэндэв болон Хөдөөгийн Пэрлээ нарын эрдэмтэд нандигнан хадгалсаар ирсэн. Энэхүү шүтээнийг эргэлзээгүй мөн болохыг Ажиа Ринбүчи болоод Дээрхийн гэгээн Далай лам баталж 2011 онд Монголд ирэхдээ мөргөн залбирчээ.
Одоогоор Бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байгаа юм.
Ж.Болор
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7114
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих