Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы
мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сард төрнө. Монгол
Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус
бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр
тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний
мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм.
Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ. 1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан түүхэн цаг үе өдгөөгөөс 27 жилийн өмнө тохиож байжээ.

ЧОЙ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7129
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих