4-нд, Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч Америкийн нэмэлт хориг тавьсантай холбогдуулан , энэ нь Америк БНАСАУ-г дайсагнаж байгаагийн бодит илрэл юм. Хориг тавих аргаар БНАСАУ-г доройтуулж чадахгүй, харин бид цэргийн салбарыг түрүүлж хөгжүүлэх чиг шугам бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.
Тэрээр, Америк шинэ он гарангуут БНАСАУ-д дайсагнасан бодлого
хэрэгжүүлж эхэлж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс
Америкийн "байцаалтын үр дүн" гэгчид эргэлзэж буйг намжааж, БНАСАУ-ын
нэр хүндийг олон улсын тавцанд гутаах зорилготой юм. Америкийн тал
бидний гаргасан хамтын судалгааны саналыг үл ойшоосон явдал ч тэдний өөр
санаа бодолтой байгааг харууллаа гэжээ.
Тэрээр, Америкийн дайсагнал нэмэгдэх тутам Солонгос цэргийн
салбараа түлхүү хөгжүүлэх чиг шугам бодлогоо улам хэлбэрэлтгүй
хэрэгжүүлж, улс орны бүрэн эрхээ хамгаалан, үндэстний нэр төрөө
мандуулах болно гэжээ.
2-нд, Америкийн Ерөнхийлөгч Барак Обама захирамж гаргаж, Солонгос олон удаа өдөөн хатгалга хийлээ. Ялангуяа SPE компани хакерын халдлагад өртсөний хариуд АНУ-ын зүгээс Солонгосын 3 албан нэгж болон 10 хувь хүнд хориг тавина гэж зарласан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих