Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 15. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр үр хүүхдүүд, ойрын төрөл садны хүмүүст анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарах байх. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцаж оройг таатай өнгөрөөх, цаашлаад нэг насны ханиа сонгох шаардлага тулгарна.
Үхэр (4/20-5/20)
Хамтрагч, аль эсвэл дээд удирдлагатай харилцах харилцаа болон сургууль, одоогийн байгууллагадаа ямар нэг асуудлаар хандахад тохиромжтой өдөр. Шинээр эхлүүлэх гэж буй ажил хэргийг зүрх зориг гарган эхлүүлэх боломжийг алдахгүй байхыг хичээгээрэй. Од гариг өнөөдөр таныг ивээхээр бууж байгаа тул танд амжилтыг амлаж байна. Олдож байгаа боломжийг бүү алдаарай. Зарим үхрийнхэн харилцааны нөлөөгөөр гэртээ тайван байхад хэцүү байх бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдийн уур бухимдлын мөргөлдөөнөөс үүсч болох талтай.
Хамтатгах (5/21-6/21)
Дарга
удирдлагадаа, олон нийтийн байгууллагад ямар нэгэн асуудлаар хандах,
ажлаа солих, чухал шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Танихгүй хүнтэй
маргалдах, золгүй явдал тохиолдох, муу хүнтэй сөргөөцөлдөх бололтой.
Оройдоо хүсээгүй зочид, хамаатан садан зочилж магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр амьдралын шинэ үе эхлэх тэмдэглэлт өдөр. Магадгүй энэ нь таатай мэдээ дуулахаас эхлэж гэнэтийн бэлгээр үргэлжилж бүгдийн хүндэтгэл хүлээснээр дуусах байх. Чухал ажлыг хийж дуусгах ба хамаатан садантайгаа хийсэн эртний маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй. Өнөөдрийн хамгийн таатай цаг өнгөрөөх нь зөвхөн хамаатантай ойрын улсуудын хүрээлэлд байна.
Арслан (7/23-8/22)
Томилолт, аяллаар явахад тохиромжтой өдөр. Урьд өдрүүдийн сайхан сэтгэгдлээс хамааран ажил хэрэгт шийдвэр гаргахад төвөгтэй байх ба ажиллах хүч бага байна. Иймээс олон нийтээс хорсол, гомдол, зэмлэл хүлээх магадлал өндөр байна. Хайртай хүнтэйгээ харьцах нь сайныг бэлэгдэнэ. Өөрийн чадах чинээгээр сайн сайхныг хүсэх нь чухал.
Охин (8/23-9/22)
Баталгаат баримт бичгийг бүрдүүлэх, дарга удирдлага болон төр захиргааны байгууллагад хандах, олон нийтийн байгууллагад очиход ээлтэй өдөр. Болж байгаа үйл явдлын өрнөлийг өөрийн талд ашигтайгаар өөрчлөх аз тохиох нь дамжиггүй. Яг энэ өдөр ажил хэргийн хамтрагчтайгаа ойлголцож зөвшилцөлд хүрэх, дэлхий ертөнцийг сэтгэлдээ бүхэлд нь багтаах завшаан гарах бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Өнөөдөр шинэ танилтай танилцах бөгөөд түүнд өөрийгөө ямар их ашигтай, гайхалтай хүн болохыг танилцуулж чадна. Мөн та санхүүгийн сууриа тавьж чадна. Танд худалдан авахыг хүссэн бүхнээ авах бөгөөд энэ нь ашигтай байна.
Хилэнц (10/23-11/21)
Даруу байж асуудлыг нухацтай шийдвэрлэх өдөр. Тусгай мэргэжлийн салбарынхан хэл ам хэрүүл маргаантай байх боловч энэ нь танд сайнаар нөлөөлж ч мэднэ. Учир нь тэд зөвхөн хорслоор л тэмцэлдэнэ. Эмэгтэйчүүд өөрийн сонирхлоосоо болоод хамтрагчтайгаа муудалцана. Эрчүүдийн хувьд өөрийн дагуулдаа бүрэн итгээрэй. Учир нь хосуудын маргааны ихэнх хувийг та өөрөөсөө болж байгааг бүү март.
Нум (11/22-12/21)
Идэвхитэй, бүтээлч өдөр. Зорилгоо сонгох, өөрийн үзэл бодлоо хамгаалах, өөрийн дотоод энергээ төвлөрүүлэхэд сайн өдөр. Өдрийн эхний хагаст сэтгэл хөдлөл ихтэйгээс болоод хамтрагч нартайгаа зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй байна. Бүтээлч хүмүүсийн хувьд өөрийн зөн совин, мэдрэмжтэй байдал тань мэргэжлийн ажилд ихээхэн тустай байна. Мөн түүнчлэн та мэргэжлийн хүрээнд гарсан асуудлуудыг хөнгөхөн шийдвэрлэж, ажил төрлөө хурдан гүйцэлдүүлэх болно.
Матар (12/22-1/19)
Сэтгэлтэй хүнтэйгээ өнгөрөөсөн романтик болзооны дараа таны урам хугарч магадгүй. Эсвэл бүр харилцаагаа таслахаар шийдэж болзошгүй. Гэвч зарим нь өдөртөө шинэ танилтай болж, сэтгэлийн шархаа анагаахыг оролдох байх. Үнэндээ амрагийн энэ явдал удаан үргэлжлэхгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Харилцан бие биеэ зэмлэх, шүүмжлэх, шинэ амрагийн зохисгүй зангаас болж хоёр тийшээ болох шинжтэй.
Хумх (1/20-2/18)
Удирдлагатайгаа харьцах, нийгмийн ажил үйлс эсвэл хууль эрх зүйтэй харьцахад таатай өдөр. Зөн совин хүмүүсийг танихад тусална. Жижиг сажиг таагүй зүйлүүд тохионо. Дурын ажлыг гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ. Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хүрэхэд дэндүү хүнд байна.
Загас (2/19-3/20)
Магадгүй хууран мэхлэлт, хамаатан эсвэл хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, сэтгэл санаагаар унах өдөр. Таны анхаарал болгоомжтой мөн хянамгай байдал тань байнга өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг тодорхойлоход тусална. Өнөөдөр та ямар нэгэн мэс засал хийлгэх гэж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг од гараг зөвлөж байна. Мөн хулгай дээрэмд өртөх, санхүүгийн алдагдалд орох магадлалтай. Хувь тавилан таны эсрэг байна. Гэхдээ бууж өгсний хэрэггүй. Орой гэхэд таны таагүй байдлууд бүгд алга болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих