Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулдаг Оны шилдэг залуу
шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Хэвлэл мэдээллийн салбараас
"Миний Дорнод” сэтгүүлийн эрхлэгч Г.Алтанхуяг, "Дорнод мэдээ.мн” сайтын
сэтгүүлч, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан У.Отгонбавуу нар
"Шилдэг залуу сэтгүүлч”-ээр шалгарлаа. Мөн залуу сэтгүүлч,яруу найрагч
М.Мөнгөнтуул "Алтан сарнай”-н эзэн болж сэтгүүл зүйн салбарынхан одтой
байлаа. Ямагт үнэний төлөө үзгээ хурцлах сэтгүүлч хэмээх эрхэм үүргийг
гүйцэтгэж яваа залуустаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7171
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих