Дэлхийд аюул учруулж болзошгүй "2004 BL86” нэртэй солир энэ сарын 26-нд манай гаригт ойртоно. Энэ өдөр тус тэнгэрийн биет манай гаригт 1.2 сая км зайд ойртох нь дэлхийгээс сар хүртэлх зайгаас 3.1 дахин хол юм. Анх 2004 оны нэгдүгээр сард илрүүлсэн энэ солирийн диаметрийн хэмжээ 440 метрээс нэг км хүртэл аж. Диаметрээрээ 100-150 м хүртэл хэмжээтэй аливаа тэнгэрийн биет манай гаригаас 0.05 одон орны нэгжийн (сар хүртэлх зайг 19.5 дахин өсгөсөн) зайд дэлхийн тойрог замыг дайрч өнгөрөх тохиолдолд аюултай гэж үздэг байна. Ийм хэмжээтэй солир дэлхий дээр унавал хуурай газарт их хэмжээний сүйрэл, далайд томоохон цунами үүсгэх аюултай аж.
Д.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих