Үндэсний статистакийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас гурван сая дахь иргэний талаар тодрууллаа.
-Хийсвэрээр төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнд тооцохгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдлаа. Албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манайхаас энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Тэгээд ч хийсвэрээр төрсөн хүүхдийг тооцохгүй байна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Тэд ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ. Тухайн өдөр хийсвэрээр төрж байгаа эхийг "Та битгий төрөө. Өнөөдөр бүртгэхгүй” гэж болохгүй биз дээ.
-Тэгэхээр хийсвэрээр төрсөн ч гурван сая дахь иргэнд бүртгэнэ гэсэн үг үү?
-Тийм. Иргэдийн дунд "Гурван сая дахь иргэн төрлөө” гэхэд хагалгаанд орох хүн олон байгаа гэсэн хардлага төрөөд байх шиг байгаа юм. Хүн төрнө гэдэг нарийн шүү дээ. Хэрвээ тэгж хуурах тохиолдол гарвал бид амархан мэдчихнэ. Тэгээд зохих арга хэмжээг нь аваад явна.
-Гурван сая дахь иргэн яг хэзээ төрнө гэсэн тооцоо байна вэ. Нэг сар гурван сар гээд л олон хугацаа яригдаад байна?
-Яг хэзээ, хэдний өдөр вэ гэдгийг нь бид сайн мэдэхгүй байна. Статистакийн судалгаагаар ямар ч гэсэн энэ оны эхний гурван сард багтана гэж гарсан. Бүр тодруулбал энэ сард гэж тооцоолоод байна.
-Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн хүн амтай болоод байна вэ. Сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?
- Оны өмнө арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар хоёр сая 990 мянган хүн бүртгэгдээд байна. Маргааш энэ хугацаанаас хойш төрсөн хүүхдүүдийн нэгдсэн тоо нэмэгдэнэ.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих