Эрдэмтдийн боловсруулсан шинэ онолоор дэлхий хоёр дагуултай
байсан хэмээн үзжээ. Тэдний таамаглаж байгаагаар хоёр дахь дагуул нь
хэмжээгээрээ сарны дөрвөн хувьтай тэнцэж байсан гэх бөгөөд мөргөлдсний
улмаас нэг дагуул нь үгүй болсон гэлээ.
Судлаачид ийм дүгнэлтэд
хүрэх болсон нь сарны гадаргууны хоёр талын бүтэц өөр байдагтай нь
холбоотой юм. Манай гариг руу харсан хэсэг нь олон тогооноос бүтсэн
байдаг бол нөгөө тал нь уулархаг бүтэцтэй гэнэ. Хоёр дагуул хэдэн сая
жил зэрэгцэн оршиж байгаад хоорондоо мөргөлдсөнөөс сарны гадаргууд
өөрчлөлт гарсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Калифорнийн
их сургуулийн судлаачид хэдийгээр сар тэнхлэгээ тойрон эргэдэг ч эх
дэлхий рүү зөвхөн нэг талаараа л хардгийг онцолж байгаа юм. Одон орон
судлаачид сарны гадаргуу яагаад хоёр өөр бүтэцтэй байдаг талаар өнөөг
хүртэл маргалдсаар байгаа. Харин дээрх онолыг гаргаж ирснээр сарны
бүтцийг тайлбарлахыг хичээж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хоёр
дахь дагуул сарыг 7200-10800 км/цаг хурдтай мөргөсөн хэмээх тооцоог
хүртэл гаргажээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих