Хятадын Бээжин хот агаарын бохирдол ихтэй хотуудын тэргүүн эгнээнд
бичигддэг билээ. Тэгвэл өнгөрсөн онд тус хотын агаарт хөвөгч нарийн
ширхэгт тоосонцорын хэмжээ дөрвөн хувиар багассан үзүүлэлт гарчээ.
Тодруулбал, нарийн ширхэгт РМ 2.5 тоосонцорын хэмжээ өнгөрсөн нэг жилийн
хугацаанд дунджаар 86 микрограмм байсан бөгөөд энэ дүнг өмнөх жилтэй
харьцуулахад дөрвөн хувиар буурсан дүн гарчээ. Гэсэн ч, байх ёстой
стандарт хэмжээнээс давж, агаарын бохирдлын төвшин урьдын адил ноцтой
хэвээр байгаа нь Синьхуа агентлагын мэдээллээс тодорхой харагдаж байгаа
юм.
Бээжин хотын захиргаа өнгөрсөн нэг жилийн агаарын бохирдлын байдлыг нэгтгэн дүгнэсэн тоон үзүүлэлтийг гаргасан аж. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард тус хотноо зохион байгуулагдсан АПЕК- ын уулзалтын хүрээнд тус улс олон арга хэмжээнүүдийг авч агаарын бохирдолттой тэмцсэн билээ. Жишээ дурьдахад, автомашинуудыг дугаарын хязгаартайгаар зорчуулж, ойр тойрны үйлдвэрлэлүүдийг түр хугацаанд хаах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан юм. Энэ мэт дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч, Бээжин хотын агаарын бохирдол урьдын адил ноцтой хэвээр байгааг энэ удаагийн үзүүлэлт харуулж байна.
Түүнчлэн амьсгалын замын томуу төст өвчний номер нэг шалтгаан болдог РМ10 гэх тоосонцор хэмжээ 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хятадын дарга Си Зиньпин агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хаңдуулан ажиллахаа мэдэгдэж, энэ сарын 1-нээс шинэ байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэснээр 2017 он гэхэд Бээжин хотын РМ2.5 тросонцорын хэмжээ 2013 онтой харьцуулахад 25 хувиар багассан үзүүлэлттэй байна гэж тооцож байгаа аж.

Монголын мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7206
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих