УИХ-ын гишvvн, Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хааяа гэнэтийн шийдвэр
гаргаж, цочирдом мэдэгдэл хийчихээд байдаг нэгэн билээ. УИХ дахь МоАХ
фракцийн гуйвшгvй vнэнч гишvvн хэмээгдэж Женко даргадаа ихэд vнэлэгддэг
тэрээр өчигдөрхөн бас нэг хөөрхөн шуугиан тарьж, өөрөө ч тэрvvхэндээ
будилаад авах шиг боллоо. "Давхар дээлээ тайлцгаа” хэмээн журмын нөхдөө
ятгах, уриалахыг хослуулж, Н.Алтанхуяг сайдыг шахаанд оруулж явсан
УИХ-ын гишvvн Р.Бурмаа гэнэтхэн өөрөө дээлээ давхарлан өмсөж Хvнс, хөдөө
аж ахуйн сайдын сэнтийд заларч олон хvний нvдийг орой дээр нь гаргасан
нь саяхны явдал.
УИХ-ын гишvvн, сайдын албыг давхар хашихыг хамгийн их эсэргvvцэж байсан цөөн гишvvний нэг Р.Бурмааг Хvнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсныг олон хvн "Женко Х.Баттулга МоАХ-нд харьяалалтай яамыг хэнд ч өгөхийг хvсээгvй” хэмээн тайлбарлаж байсан. Тэгээд ч тэр vед Р.Бурмаа сайд олигтой оносон тайлбар хийгээгvй тул олны дунд "Хvйтэн сэрvvний улирал тул дээлээ давхарласан нь Р.Бурмаагийн буруу биш” гэсхийгээд өнгөрсөн билээ. Гэтэл УИХ-ын гишvvн Р.Бурмаа "Удахгvй хавар болох гэж байна. Тэгээд ч энэ өвөл сvйдтэй хvйтэрсэнгvй” гэсэн бололтой УИХ-ын гишvvнээс сайн дураараа татгалзах хvсэлтэй байгаагаа мэдэгдэж хөөрхөн бужигнуулаад авдаг юм байна.
Тvvний энэ vйлдэл УИХ дахь АН-ын бvлгийн гишvvдийг ёстой л бvртийх ч vvлгvй тэнгэрээс аянга ниргэх шиг босч харайтал нь цочроож, гайхшруулсан бөгөөд тохой залган суудаг эмэгтэй гишvvдийн заримынх нь нvд чийгтсэн дуулдана. Тvvний хувьд давхар дээлийг тайлуулах тухай хуулийн төсөл УИХ-ын гишvvдийн олонхийн дэмжлэг авч чадалгvй унасан, хэрвээ өөрөө УИХ-ын гишvvнээс сайн дураараа татгалзвал vvсэн гарах нөхцөл байдал, дараагийн хариу vйлдлийг бvгдийг нь сайтар эргэцvvлэн бодсоны эцэст ийм шийдвэр гаргасан нь тодорхой. Р.Бурмаа гишvvний хувьд 2016 оны УИХ-ын Сонгууль болоход 1.6 жилийн хугацаа vлдсэн, өөрөө Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд дуусгах ёстой, тvvнээс гадна УИХ дахь эмэгтэй гишvvдийн бvлэг "Та ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болмооргvй байна” гэсэн санал тавина гэдгийг хамгийн сайн мэдэж, ойлгож байсан нь маргаангvй. Тvvгээр ч зогсохгvй тvvний оронд УИХ-д орж ирэх "банкны” тодотголтой Б.Мэдрээд ч сайн дураараа УИХ-ын гишvvнээс татгалзаж байгаагаа дуулгахад цаадах нь хашир хvн гэсэндээ "Жил хагасын хооронд УИХ-ын гишvvн болоод яах вэ, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий” гэхийг нь ч урьдчилан таамаглаж байсан бололтой.
Тэгээд мэдэж таамаглаж байсан юм бол яах гэж ийм богино зайн улстөр хийсэн юм гэх хvн гарах л байх. Хамгийн гол нь УИХ-ын гишvvн ч гэсэн хvн л юм болохоор ажиллаж, сэтгэж, хэн нэгнээс ялгарч байгаагаа харуулах ёстой, тэр эрх чөлөөгөө эдлэх ч учиртай. Нөгөөтэйгvvр тун удахгvй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ухаалаг төрийг эмхлэн байгуулах ажлынхаа хvрээнд "Давхар дээлийг дан болгох” тухай хуулийн төслөө өргөн мэдлvvлэхээр болоод байгаа. Тэр vед сайн дураараа давхар дээлээ тайлахаар зориглосон Р.Бурмаа гишvvний улстөрчийн зориг, алсын харааг олон хvн бахдан сайшааж, намынхаа удирдлагуудаас ч өндөр vнэлгээ авахыг vгvйсгэхгvй. Энэ бvх хувьсгалын тохироог улстөрчийн гярхай, холч ухаанаар олж харсан Р.Бурмаа гишvvн, эрхэм сайдыг "Браво”-гоор харамгvй урамшуулвал зохилтой. Нэг жаахан будилсан ч цаад утгаараа тун дажгvй, Р.Бурмаа сайд "Браво”.

Өглөөний сонин
Д.Түвшин
Д.Түвшин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7210
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих