Египетийн археологичид Каир хотоос баруун урд орших Абусир хэмээх газраас эртний бунхан олсон байна. "BBC” агентлагийн мэдээлснээр археологичид тус бунханыг 4500 жилийн өмнө Египетийг захирч байсан фараон Неферефрагийн эх юм уу, Хатан хаан III Хентакавессийнх хэмээн үзэж буй аж.
Судлаачид
мөн фараон Неферефрагийн бунхны цогцолборыг нээгээд байгаа гэжээ.
Чехийн археологичид малтлагын үеэр зэс, шохой чулуугаар хийсэн 30
орчим эдлэл хэрэгсэл олсон байна.
Судалгааны
ажилд оролцож буй Чехийн Египет судлалын хүрээлэнгийн тэргүүн
Мирослав бунханы байрлалыг харгалзан үзээд түүнийг фараоны эхнэр байсан
гэх дүгнэлт хийгээд байгаа ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7222
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих