Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг:
Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
Урьдчилан сэргийлэх:
- Дархлаажуулалтанд хамрагдах
- Нохой барьсан,урхи,хавхаар агнасан,үхсэн тарваганд хүрэхгүй байх
- Тарваганы бөөс ,бүүргэнд хазуулахаас болгоомжлох
- Мэрэгч амьдын үхдэл зэмтэй тааралдвал гар хүрэлгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
- Тарваган тахлаас сэргийлэх тарилгыг жил бүр заавал хийлгэж бай !
- Тарваган тахлын голомттой ба хөл хориотой газар нутгаас тарвага, зурам бүү агна !
- Гэр орон, байр, машиндаа алсан тарвага, түүний арьсыг бүү оруул !
- Тарваганы нүх дошин дээр ба түний ойролцоо бүү суу бүү амар ! хувцасаа бүү тавь !
- Хот сууринд тарвага, түүний мах, нойтон арьс бүү авч ир !
- Нохой барьсан, үхсэн тарвагаар бүү оролд бүү хэрэглэ !
- Өндөр халуурах, цустай цэр гарах, булчирхай томрох үед эмчийг яаралтай дуудаж үзүүл !
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7229
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих