Шинэчлэлийн засгийн газрын халааг авч гарч ирсэн Шийдлийн хэмээн тодотголтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн засгийн газрын үйл ажиллагаа нэг л урагшгүй. Одоогоор шийдэх ёстой эдийн засгийн хямралыг тодорхой төвшинд хүртэл авч үзсэн тийм ч сайн шийдвэр гаргаж чадахгүй олон нам бүлгүүдийн хараанд будилсаар, төөрсөөр...
Эгээтэй олон толгойтой мангас болон хувирсан шийдлийн засгийн газрын явуургүй ажиллагаанд нам бүлгүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөөр байгааг өнөөдрийн нийгмийн байдал харуулсаар байна.
Явцгүй гэсний шалтгаан эхний хэлэлцүүлэг болох Монгол улсын 2015 оны төсвийн тодотгол дээрээс харагдаж эхэллээ. Засагт урин оруулахдаа хийсэн гэрээ хэлэлцээрээсээ тийм ч доривтойгоор биелүүлэхгүй байгаагийн тод илрэл нь өчигдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаас харагдсан. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй одоогийн байдлаар нь авч үзнэ гэсэн тохироон дээр гэрээ хийсэн хэмээн МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь болон Сангийн яамнаас оруулж ирсэн өрийн таазыг 70 хувьд хүргэж барих тухай асуудал зөрчилдөж эхэлсэн.
Ингэснээр төсвийн тодотгол хийгдэх хугацаандаа батлагдахгүй нь тодорхой боллоо. Өөр хоорондоо мэтгэлзэх улстөрчдийн амбицыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал даван туулах гэдэг тийм ч амаргүй даваа болоод байх шиг ээ.
Улстөрчид, нам бүлгүүдийн энэ мэтгэлцээн хэзээ дуусаж ард түмнийхээ амьдрал, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах шийдэлдээ хүрэхийг цаг хугацаа харуулна биз. Одоогоор бол шийдэлд хүрдэггүй л шийдлийн засгийн газар болоод байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих