Хэнтий аймгийн төвөөс зүүн урагшаа 50 орчим км яваад Хэнтий, Дорнод,
Сүхбаатар аймгийг холбосон засмал замын уулзварт автомашины осол үүсэх
нөхцөл бүрджээ.
Энэ талаар ЗЦГ-ын хурандаа С.Энхтөр өөрийн цахим хуудсандаа жолооч нарт анхааруулах үүднээс бичжээ. Мөн тэрээр аюултай нөхцөл бүрдсэн энэ уулзварыг байгуулсан, шалгасан, нээх зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлага хүлээх ёстой гээд хурд сааруулагч, эргэх чиг заасан тэмдгүүдийг нэн яаралтай тавих хэрэгтэйг сануулжээ.
Тэрээр "Нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн энэхүү уулзварт холбогдох албаны хүмүүс онцгой анхаарахгүй бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон тохиолдол цөөнгүй гарсан нь харагдаж байна. Учир нь Сүхбаатар аймаг талаас хурдтай ирсэн автомашин Т хэлбэрийн замын уулзварт тулж ирээд зогсоож амжихгүйгээс чигээрээ явж 2-3 метр өндөртэй замын далан руу унадаг юм байна.
Мөн үүний адил баруун зүүн талаасаа ирсэн автомашин Сүхбаатар аймаг руу эргэхдээ хурдтай явснаар гэнэт харагдах уулзвар дээр осолдсон байдал харагдаж байна. Замын далан руу унах үед гарсан тормосны мөр, замын хажуугийн шон, онхолдож эвдэрсэн автомашины салхины шил, гэрлийн бүрхүүл гэх мэтийг харахад миний тооцсоноор хамгийн багадаа 4-5 машин унасан нь харагдлаа.
Мэдээж автомашин өдий зэрэгтэй эвдэрч байхад хүн гэмтээгүй гэх баталгаа байхгүй юм. Энэхүү уулзварт миний олж харснаар километр заасан мэдээллийн самбар, зам тавьж өгөхийг анхааруулсан тэмдгээс өөр аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд хандсан юу ч байхгүй байна.
Орон нутгийн иймэрхүү зам дээр хамгийн багадаа 60-70 км цагийн хурдтай явж байгаа автомашин тулж ирсэн аюулын өмнө зогсох боломж тун бага гэдгийг мэддэг баймаар. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө л зогсоох арга хэмжээ аваагүй гэдгээр жолооч буруутаад өнгөрч байгаа болоод үүн дээр анхаарлаа хандуулахгүй байгаа болов уу гэж харагдаад байна. Үнэндээ бол аюултай нөхцлийг санаатайгаар бүрдүүлж өгсөн энэ уулзварыг байгуулсан, шалгасан, нээх зөвшөөрөл өгсөн нөхдүүд хариуцлага хүлээх ёстой баймаар.
Уг нь орон нутгийн ийм төрлийн зам дээр чиглэл өөрчлөх тохиолдолд замын эргэлтийг 90 градусаар хийх нь огцом эргэлтийг бий болгож онхолдох магадлалыг тогтоогдсон дээд хэмжээний хурдтай үед 100% болгож байгааг мэдмээр юм. Нэгэнт ийм байдлаар бүтээгдсэн зам дээр нэн яаралтай хурд сааруулахыг анхааруулах мэдрэгчийг зорчих хэсэг дээр байрлуулах, автомашин онхолддог хэсгүүдэд болж өгвөл уян хаалт хийх, 1.28 буюу эргэх чиг заасан тэмдгүүдийг нэн яаралтай тавих хэрэгтэй байна. Маш аюултай уулзварыг нэвтрэхдээ анхаараарай жолооч нараа” хэмээн бичжээ.
Тиймээс Хэнтий аймгийн төвөөс зүүн урагш чиглэлд яваа жолооч нар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг холбосон засмал замын уулзварт дөхөхдөө хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчино уу.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7252
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих