Хориодхон насандаа Монгол улсыг олон жил удирдсан маршал
Чойбалсангийн комиссар хэмээх өндөр алба хашиж маршалын ганц эрх хүүд
түүхий төмс арилгаж өгчихөөд алимыг нь булаагаад идчихдэг байсан энэ
хүн насаараа дарга явсан нэгэн. Олон оронд элчин сайдаар сууж, эдийн
засгийн тагнуул хийж явсан Намсрайдорж гуай ХХ зууны түүхэн хүнээр
шалгарсан Чойбалсан гуайн амьдарлын тухай хуучилж байна.
-Чойбалсан гуайг нэг жүжигчин хүүхэнтэй сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Маршал залуу байхдаа Дэвээ гэдэг жүжигчин хүүхэнтэй уулздаг байсан юм билээ. Сүүлдээ нас ч тогтсон, харуул хамгаалалт нь ч чангараад айлд орох ч завгүй болсон байх. Маршалын анхны гэргий Бортолгой гэдэг энгийн бор авгай байсан санагддаг юм.
-Маршал яагаад анхныхаа эхнэрээс салчихсан юм бэ?
-Бортолгой гуай архинд нэлээд дуртай болчихсон гэдэг. Тэгээд л маршалд "Би чамд олигтой хань болж чадахгүй нь. Энэ Дэвээ ч жүжигчин хүн, чамд хань болж чадахгүй. Би чамд эхнэр авч өгнө” гээд Гүндэгмаа гуайтай танилцуулж өгсөн юм гэдэг. Их ухаантай эмэгтэй байсан байгаа биз.
-Маршалыг бор дарсанд нэлээд дуртай хүн байсан гэж ярьдаг?
-Би маршалын комиссараар 1943 оноос ажиллаж эхэлсэн юм. Тэр үед л архи уудаггүй, элдэв эдийн сонирхолгүй их дөлгөөн хүн байсан. Хүлээн авалтан дээр жаахан шампанск л ууна. Би дэргэд нь арван жил ажиллахдаа ганц ч удаа ухаанаа алдтал уучихсан байхыг нь үзээгүй. Би хааяа Гүндэгмаа гуайгаас нууж маршалд шампанск авч өгчихөөд л загнуулдаг байлаа. Түүнээс биш зарим хүний ярьдаг шиг яахаа алдчихсан архичин байгаагүй. Харин 1930-аад оны үед цаг хэцүү, ажил төрлөө хийхэд элдэв шахалт дарамттай байсан болохоор сэтгэлээр унаж, хааяа архи уучихдаг л байсан байх.
-Та яаж яваад маршалын комиссар болчихсон юм бэ?
-Би техникум төгсөөд ХААЯ-нд байцаагчаар ажиллаад удаагүй байсан юм. Нэг өдөр хотын намын хороон дээр дууддаг юм байна. Тэр үед хүмүүсийг их барьдаг, бууддаг гэж сонссон болохоор би бүр айсандаа ухаан алдчих шахсан. Тэр өдрөө л ажил төрлөө таван минутын дотор хүлээлгэж өгөөд дотоод яамны түр сургуульд орсон. Дотоод яам хүн хэлмэгдүүлсээр байгаад сүүлдээ өөрсдөө ч ажиллах хүнгүй болсон учир түр сургууль байгуулсан юм билээ. Төгсөөд дотоод яамны нэгдүгээр хэсэг буюу хамгаалалтын хэсэгт ажиллах болсон. Тэгэхэд маршал, Бумцэнд гуай хоёр л хамгаалагчтай байсан юм.
-Чойбалсан гуайн өргөмөл хүүг өөрийнх нь нууц хүүхэд гэж ярьдаг энэ үнэн болов уу?
-Би тэр нарын учрыг нь мэдэхгүй. Нэргүйг Шарав гэдэг хүнээс өргөж авсныг нь мэднэ. Намайг очиход Нэргүй гурав, дөрвөн настай хүүхэд гүйж явсан. Нэргүй аавтайгаа их адилхан хүн байсан. Харин Сувдааг өргөж авсныг нь би сайн мэднэ.
-Чойбалсан гуай эмчилгээнд явахдаа бие нь их муу байсан уу?
-Үгүй. Зүв зүгээр ярьж хөөрөөд, урьдын л адил байсан. Хойшоо явахынхаа өмнө намайг дуудаад "Чи Нэргүйг хичээлийг нь сайн давтуулж байгаарай” гэж хүүгээ захиад явсан. Маршалыг вокзал дээр тэр үеийн бүх томчууд гаргаж өгсөн юм. Зүгээр л шинжилгээ хийлгэн, сувилалд амарна гээд явсан хүнийг эргэж ирэхгүй гэж хэн ч бодоогүй. Эмч нар нь маршалыг халуунтай байна, ажилд нь явуулж болохгүй байна гэхээс өөр юм хэлдэггүй байсан. Маршал ажилдаа явна гээд л Гүндэгмаа гуайтай муудалцдаг, их уурладаг байсан.
-Та Чойбалсан гуайг нас барсныг яаж мэдсэн бэ?
-Орос дахь элчингээс орой болгон утсаар ярьдаг байсан. Нэг орой маршал хагалгаанд орлоо. Бие нь сайн гэснээс өөр юм хэлээгүй. Битүүний орой Нэргүйд хэдэн бууз хийж өгөөд сууж байсан чинь гэнэт яамнаас дуудсан. Яваад очтол "Маршал нас барсан, хүүг хичээлд нь явуулж болохгүй”гэсэн даалгавар өгсөн. Нэргүй "Би хичээлдээ явъя, аав хэзээ ирэх юм бэ?” гэж шалаад их хэцүү байсан.
-Та маршалыг өнгөрснөөс хойш хүүхдүүдтэй нь уулздаг байсан уу?
-Уулздаг байсан. Маршалын хүү, охин хоёр хоёулаа нас барчихсан шүү дээ. Нэргүй манайхаар их ирж очдог байсан юм. Нэргүй маань тогтсон амьдрал, өөрийн гэсэн үр хүүхэдгүй хүн байсан. Нэлээд их архи уудаг болсон байх. Аргагүй шүү дээ. Нэргүй битгий хэл хүн амьдрахад хэцүү болсон. Эцгийг нь элдвээр хэлж, хүн болгон амьдрал руу нь өнгийж байхад их л хэцүү байсан байх. Би Нэргүйгээ гавъяат нисгэгч болчих болов уу гэж горьдож байсан даа. Хөөрхий минь их сайн нисгэгч байсан юм. Чойбалсангийн үр удам гэвэл өнөөдөр Сувдаагийн хоёр охин л байна.
-Маршалын ажлыг Сталин удирддаг байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Маршал ямар нэгэн сургууль төгсөөгүй ч цаанаа их даацтай ярьдаг хүн байсан. Тэр үед Оросын нөлөө байдаг л байсан байх. Би маршалын ажлыг мэдэхгүй шүү дээ. Маршал ямар ч эдийн сонирхолгүй хүн байсан. Хүмүүс элдэв бэлэг сэлт өгөхөөр Засгийн газраас хүн дуудаж ирээд л бүгдийг нь тоолж данслаад тушаачихдаг байсан юм. Улс хувьсгалын 30 жилийн ойгоор юмдаг. Гаднаас баахан зочид ирж, маршалд баахан архи дарс, буу, есөн шидийн бэлэг өгсөн байсан. Тэр дотор их хөөрхөн мөнгөн хайрцаг байхгүй юу. Би "Маршалаа энэ хайрцагийг Гүндэгмаа гуайд өгчихье. Зүү утсаа хийвэл зүгээр юм” гээд хэлчихсэн чинь маршал аймаар муухай харж билээ. Би айсандаа бараг л хөшчихсөн. Тэр болгон хүн рүү уурлаад байдаггүй ч их сүртэй хүн байсан даа.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих