УИХ-ын гишүүдэд хариуцлагын тухай лекцийг Монгол Улсын Ерөнхийлөгч ачигдар нилээдгүй сайн тайлбарлаж ярьж өглөө гэж хүмүүс ойлгосон ч тэд үнэндээ нэг чихээрээ оруулаад нөгө чихээрээ гаргасан гэдгийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх цагт харууллаа.
Хурал өглөө 9:00 цагт эхлэх байсан хуралдаан гишүүдийн ирц бүрдэлтээс үүдэн цаг хагасын дараа эхэлж байгаа нь өнөө илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсрэнэ гэдэг үлгэрийг дахин харуулаад авлаа.
Энэ мэтээ ажил өрнөж байгаа улс төрчид 2015 онд багтааж Монголын эдийн засгийн сайжруулан гэдэгт итгэх итгэл нэг л төрөхгүй байгааг зарим нэгэн жиг жуг хийж байгаа нь оргүй л юм. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор улстөрчид хэн нэгнээсээ хариуцлага тооцох гэж улайрч өөр хоорондоо тэмцэж байгаа монгол улсад ашиггүй л болов уу.
Үнэндээ хэрээ хэрээнийхээ харыг гайхсан энэ улстөр хэзээ хөгжиж монголын ирээдүй гэрэлтэх юм бол доо.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих