Төрөхийн
өмнөх өвдөлт гэдэг эмэгтэй хүний хувьд нэг талаас маш их шаналалыг
авчирдаг ч нөгөө талаас ээж болоход ойртож буйг илтгэж аз жаргалыг
авчирдаг болов уу. Харин эрчүүд мэдээж энэ өвчнийг мэдрэх боломжгүй
байдаг.
Хятадад
"аав болох гэж буй залууд” хэмээх үйлчилгээ бий болсон бөгөөд залуугийн
гэдсэн дээр цахилгаан датчик тогтоож, бага багаар хүчийг нь нэмэгдүүлж
төрөлтийн үеийн өвдөлтийг мэдрүүлдэг гэнэ.
Төрөхийн
өмнөх өвдөлтийг давж гарах эрчүүд ховор байдаг бөгөөд туршилтыг
зогсоохыг хүсдэг байна. Мэдээж цахилгаан төхөөрөмж энэ өвдөлтийг
хангалттай сайн мэдрүүлж чадахгүй ч 5 минутын өвдөлт нь эхнэрийгээ илүү
их ойлгоход нөлөөлж байгаа ажээ.
Европын
орнуудыг бодоход Хятад эрчүүд эхнэртээ төдийлөн анхаарал тавьдаггүй
байна. Тиймээс ч эхнэрээ төрөх, аав болох үйл явцдаа бэлддэггүй болохоор
энэ үйлчилгээг нэвтрүүлсэн хэмээн эмнэлгийн ажилтан ярьжээ.
ULS.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7293
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих