Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоов.
Мөн уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, дээрх чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, Шилийн богд, Алтан овоо тахих арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумын сурагчдын амралтыг сунгах, аймаг сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх, өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг чангатган ажиллах зэрэг ажлыг газар дээр нь зохион байгуулж байна. Халдварт өвчний голомтод нийт 18 өрхийн 96 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 86 малыг зориудаар устгажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих