Хууль
зүйн сайд Д.Дорлигжав өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд АТГ-т хуучин
сайд Х.Тэмүүжингийн мэдээллийг шалгаж өгөх өргөдөл гаргасан. Энэ
өргөдлийн хариуг хэрхэн өгч буй талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон
нийттэй харилцах газрын ажилтан Т.мөнхтунгалгаас лавлав.
Хууль зүйн сайдын өргөдлийг АТГ хуулийн дагуу шалгасан. Авлига, албан тушаалын гэмт хэргийн чанартай үйлдэл байгаагүй тул харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна гэж тэрбээр хариу өглөө. АТГ хуульд зааснаар Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн хэргийг шалгах үүрэгтэй байдаг аж. Сайд Д.Дорлигжавын өргөдөл энэ заалтад хамаараагүй тул харьяаллын дагуу цагдаад шилжүүлсэн байна.
Ж.Батсайхан montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих