ЧУЛУУНХОРООТ СУМ
Тус сум нь 1911 оноос Халхын Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны хойт хязгаар нутаг байжээ.
Манай сум нь 1912 оноос 1937 онд хувьсгалт шинэ Монгол улсын Амгалан хан уулын хошууны Гүн галуутай сум зэрэг засаг захиргааны нэрийг хүлээж байсан түүхтэй.
Сумын газар нутгийг 1939-1945 онуудад БНМАУ-ын Батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх улс орны хил хязгаарыг тохижуулах цэрэг дайны зориулалттай чөлөөт бүс нутгаар ашиглагдаж байлаа.
1945-1962 он хүртэл БНМАУ-ын зүүн дөрвөн аймгийн улсын гадаадад гаргах мал түүхий эд бэлтгэлийн гол бүс нутаг болон ашиглагдаж байв.
1952 оноос эхлэн БНМАУ-ын зүүн нутгуудын газрын хэвлийн баялагийг ашиглахтай холбогдсон төлөвлөгөө эдийн засгийн бодлогын дагуу Дашбалбар сумын Чулуунхороот гэдэггазар Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн Сов-Монголы металл нийгэмлэгийн харъяа гянт болд олзворлох ашиглах зориулалт бүхий Чулуунхороотын уурхай байгуулагдсан юм.
1956 оны 4-р сарын 27-ны өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн 197-р тогтоолоор "Дээр дурьдсан уурхайн сууринг ашиглан мал үржүүлэх ажил голлож эрхэлсэн улсын САА байгуулсугай” гэсэн тогтоолоор БНМАУ-ын Засаг захиргааны нэгж бүхий сум байгуулагдан анхны галаа асаасан түүхтэй.
1959 онд газар тариалан эрхэлсэн үр тарианы САА болгон одоогийн Чулуунхороот сумын нутаг Эрээнцав, Бүс, Үүлэн ханы атар газрыг эзэмших зарлиг гарч САА болсон бөгөөд 1962 онд одоогийн газар нутагтаа шилжиж иржээ.
1959 оны 11-р сарын 15-нд Дорнод аймгийн Чулуунхороот гэсэн биеэ даасан сум болон байгуулагдсан юм.
Чулуунхороот сум нь 639,1 мян га нутагтай, хойд талаараа ОХУ, зүүн
талаараа БНХАУ, өмнө талаараа Чойбалсан, Гурванзагал, баруун талаараа
Дашбалбар сумдтай хил залгаа оршдог.
Манай суманд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, казак, дөрвөд, хотон, баяд, урианхай, захчин зэрэг 20 гаруй ястан бүхий 1500 гаруй хүн амтай, 409 өрхтэй.
Сумын нийт мал 2001 оны жилийн эцсийн байдлаар 17,0 мянга гаруй малтай.
Сумын бүтээлч хөдөлмөрчдийн дотроос ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний сайчууд олноор төрөн гарч одон медалтан алдар цолтон 161 байгаагаас улсын аварга малчин 7, улсын аварга хадланч, тариаланч 9, аймгийн аварга малчин 9, аймгийн аварга хадланч тариаланч 14, сумын аварга малчин, хадланч тариаланч 75 хүн тус тус ажиллаж амьдарч байна.
Улсын аварга малчин Янсан, Бухаа, Доржготов, улсын аварга хошой хадланч Д.Намсрайжамц, О.Балжинням, Ц.Дашнамжил улсын аварга тариаланч Мягмар, Монхор зэрэг алдартнууд төрөн гарсан.
Эрт дээр үеэс өвөг дээдэс маань төрөлх газар нутгийнхаа онцлог уул овоог тахиж шүтдэг уламжлалыг хадгалан Бүс, Үүлэн хан, Баянхан, Хайлан, Хөх уул, Цагаан чулуут зэрэг уул овоодыг сүүлийн жилүүдэд тахиж шүтдэг уламжлалыг сэргээж байна.
Сумын газар нутаг физик газар зүй, эдийн засгийн байдлаараа Монгол улсын зүүн хойт хязгаар нутаг гурван улсынх хил дээр болон Орос, Монголын хилийн боомт газар, дэд бүтцийн хувьд төмөр замаар аймгийн төв болон гадаадад гарах гарцтай онцлог давуу талтай нутаг юм.
Сумын сул талыг авч үзвэл:
А/Байгалийн асар уудам нутагтай, зэлүүд газар их
Б/Боловсон хүчин дутмаг
В/одоогийн байдлаар аймгийн төвөөс алсмагдмал зах зээлээс хол, хүн амын амьдрал дорой ажлын байраар хомс байна.
Манай сумын нутаг дэвсгэрт Монгол Дагуурын тусгай хамгаалалттай газар 103,0 мян га газрыг эзэлж оршдог. Дэлхийд ховордсон цэн тогорууг хамгаалах зорилгоор анх 1993 онд уг газрыг байгуулсан юм.
Уг газар нь Улз голын сав газрууд, ОХУ-ын хилийн шугамын дагуу баруун хойш сунаж тогтсон байдаг юм.
Тус суманд одоогоор ашигт малтмалын нөөц илрээгүй байна. Байгалийн баялагийн хувьд хадлангийн асар их талбайтай.
Ан амьтны хувьд төрөл бүрийн нүүдлийн шувуу, махчин амьтад үнэг, чоно, хярс, бага хэмжээний тарвага, зээр зэрэг амьтад бий.
Сумын хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж цөөнтэй.Төмөр зам, Гааль, Хүн эмнэлэг, Сургууль, цэцэрлэг, соёлын төв, холбоо зэрэг төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
Хөдөлмөрийн чадвартай хүний 30 орчим хувь нь ажилтай, 130-аад өндөр настантай.
10 жилийн сургуульд 350-иад сурагч суралцдаг. 70-аад хүүхэд хүмүүждэг цэцэрлэг зэрэг газрууд ажиллаж байна.
Тус сум нь 1911 оноос Халхын Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны хойт хязгаар нутаг байжээ.
Манай сум нь 1912 оноос 1937 онд хувьсгалт шинэ Монгол улсын Амгалан хан уулын хошууны Гүн галуутай сум зэрэг засаг захиргааны нэрийг хүлээж байсан түүхтэй.
Сумын газар нутгийг 1939-1945 онуудад БНМАУ-ын Батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх улс орны хил хязгаарыг тохижуулах цэрэг дайны зориулалттай чөлөөт бүс нутгаар ашиглагдаж байлаа.
1945-1962 он хүртэл БНМАУ-ын зүүн дөрвөн аймгийн улсын гадаадад гаргах мал түүхий эд бэлтгэлийн гол бүс нутаг болон ашиглагдаж байв.
1952 оноос эхлэн БНМАУ-ын зүүн нутгуудын газрын хэвлийн баялагийг ашиглахтай холбогдсон төлөвлөгөө эдийн засгийн бодлогын дагуу Дашбалбар сумын Чулуунхороот гэдэггазар Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн Сов-Монголы металл нийгэмлэгийн харъяа гянт болд олзворлох ашиглах зориулалт бүхий Чулуунхороотын уурхай байгуулагдсан юм.
1956 оны 4-р сарын 27-ны өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн 197-р тогтоолоор "Дээр дурьдсан уурхайн сууринг ашиглан мал үржүүлэх ажил голлож эрхэлсэн улсын САА байгуулсугай” гэсэн тогтоолоор БНМАУ-ын Засаг захиргааны нэгж бүхий сум байгуулагдан анхны галаа асаасан түүхтэй.
1959 онд газар тариалан эрхэлсэн үр тарианы САА болгон одоогийн Чулуунхороот сумын нутаг Эрээнцав, Бүс, Үүлэн ханы атар газрыг эзэмших зарлиг гарч САА болсон бөгөөд 1962 онд одоогийн газар нутагтаа шилжиж иржээ.
1959 оны 11-р сарын 15-нд Дорнод аймгийн Чулуунхороот гэсэн биеэ даасан сум болон байгуулагдсан юм.
1969 оноос эхлэн Эрээнцав САА нь байгалийн чанадл дахь үүлдрийн нарийн
ба нарийвтар ноосны хонь үржүүлэх чиглэлийн МАА, үр тарианы чиглэлийн
САА болон өргөжсөн.
Манай суманд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, казак, дөрвөд, хотон, баяд, урианхай, захчин зэрэг 20 гаруй ястан бүхий 1500 гаруй хүн амтай, 409 өрхтэй.
Сумын нийт мал 2001 оны жилийн эцсийн байдлаар 17,0 мянга гаруй малтай.
Сумын бүтээлч хөдөлмөрчдийн дотроос ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний сайчууд олноор төрөн гарч одон медалтан алдар цолтон 161 байгаагаас улсын аварга малчин 7, улсын аварга хадланч, тариаланч 9, аймгийн аварга малчин 9, аймгийн аварга хадланч тариаланч 14, сумын аварга малчин, хадланч тариаланч 75 хүн тус тус ажиллаж амьдарч байна.
Улсын аварга малчин Янсан, Бухаа, Доржготов, улсын аварга хошой хадланч Д.Намсрайжамц, О.Балжинням, Ц.Дашнамжил улсын аварга тариаланч Мягмар, Монхор зэрэг алдартнууд төрөн гарсан.
Эрт дээр үеэс өвөг дээдэс маань төрөлх газар нутгийнхаа онцлог уул овоог тахиж шүтдэг уламжлалыг хадгалан Бүс, Үүлэн хан, Баянхан, Хайлан, Хөх уул, Цагаан чулуут зэрэг уул овоодыг сүүлийн жилүүдэд тахиж шүтдэг уламжлалыг сэргээж байна.
Сумын газар нутаг физик газар зүй, эдийн засгийн байдлаараа Монгол улсын зүүн хойт хязгаар нутаг гурван улсынх хил дээр болон Орос, Монголын хилийн боомт газар, дэд бүтцийн хувьд төмөр замаар аймгийн төв болон гадаадад гарах гарцтай онцлог давуу талтай нутаг юм.
Төмөр замын хилийн боомтууд цаашид өргөжин хөгжвөл хилийн чөлөөт бүс
болох ирээдүйтэй, үүнийг дагаад ард иргэдийн амьдрал дээшилж сум орон
хөгжих бололцоотой юм.
А/Байгалийн асар уудам нутагтай, зэлүүд газар их
Б/Боловсон хүчин дутмаг
В/одоогийн байдлаар аймгийн төвөөс алсмагдмал зах зээлээс хол, хүн амын амьдрал дорой ажлын байраар хомс байна.
Манай сумын нутаг дэвсгэрт Монгол Дагуурын тусгай хамгаалалттай газар 103,0 мян га газрыг эзэлж оршдог. Дэлхийд ховордсон цэн тогорууг хамгаалах зорилгоор анх 1993 онд уг газрыг байгуулсан юм.
Уг газар нь Улз голын сав газрууд, ОХУ-ын хилийн шугамын дагуу баруун хойш сунаж тогтсон байдаг юм.
Тус суманд одоогоор ашигт малтмалын нөөц илрээгүй байна. Байгалийн баялагийн хувьд хадлангийн асар их талбайтай.
Ан амьтны хувьд төрөл бүрийн нүүдлийн шувуу, махчин амьтад үнэг, чоно, хярс, бага хэмжээний тарвага, зээр зэрэг амьтад бий.
Сумын хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж цөөнтэй.Төмөр зам, Гааль, Хүн эмнэлэг, Сургууль, цэцэрлэг, соёлын төв, холбоо зэрэг төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
Хөдөлмөрийн чадвартай хүний 30 орчим хувь нь ажилтай, 130-аад өндөр настантай.
10 жилийн сургуульд 350-иад сурагч суралцдаг. 70-аад хүүхэд хүмүүждэг цэцэрлэг зэрэг газрууд ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=731
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих