Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийж Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хууль бусаар загас барьсан хятад иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1,296,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тэрээр тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Шанлун” ХХК-ийн ажилтан бөгөөд нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас хууль бусаар барьсныг хурааж Хэрлэн суманд хүлээлгэн өгсөн байна.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7329
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих