Шинжаан-Уйгурын
Кашгар мужийн Шуле хотод хятад цагдаа зургаан уйгур эрийг буудаж, амийг
нь хөнөөжээ. Хятадын эх сурвалжуудад мэдээлснээр, уйгур залуус тэсрэх
бөмбөг дэлбэлэхийг завдсан аж. Сүүлийн саруудад Шинжианы Хан үндэстнүүд
болон Уйгуруудын хоорондын зөрчил туйлдаа хүрч, террорист халдлага
тасрахаа больсон тул Хятадын эрх баригчид хатуу арга хэмжээ авч эхэлсэн
юм. Уйгур үндэстнүүдийг ялгаварлан гадуурхах нь хэрээс хэтэрсэн тул
халдлага үйлдэх болсон гэж ажиглагчид үздэг. Хятадын Засгийн газар нэг
жилийн хугацаанд хэдэн зуун Уйгур үндэстнийг баривчилж, цаазын ял оноон
салан тусгаарлах оролдлогыг нь нухчин дарах бодлого хэрэгжүүлж байна.
Бээжингийн зүгээс Шинжаан-Уйгурт гарсан халдлагуудыг "Зүүн Туркестаны
исламын хөдөлгөөн” гэх байгууллагатай холбон буруутгадаг юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих