Шалгалтын зорилго нь Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын санаачлагаар шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийг хэрхэн хэрэгжүүлж буйг гаргах ажээ.
Энэхүү арга хэмжээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хууль зүйн яам, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын ажилтнууд оролцон ажлын долоон хэсэг болж шалгалт явуулах бөгөөд шалгалтын дүнг үндэслэн аймаг орон нутагт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулан хийх юм.
Энэхүү ажлын хэсэг нь "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай захирамж тушаалын биелэлтийг газар дээр нь шалгаж орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж, үнэлэлт дүгнэлт өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийдвэр гүйцэтгэгч, болон бусад ажилтнууд, иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах ажээ.
Өнөөдөр Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав шалгалтын ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан энэхүү нэгдсэн арга хэмжээг чанар, үр дүнтэй зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.
Энэхүү нэгдсэн арга хэмжээг анх 2012 онд улсын хэмжээнд явуулж байсан бөгөөд энэ удаагийн нэгдсэн арга хэмжээ нь хөдөө орон нутагт дараах хуваарийн дагуу явагдана.
Хугацаа | Орон нутаг |
2014 оны 04-р сарын 03, 04-ний өдрүүдэд |
Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь |
2014 оны 04-р сарын 07, 08-ны өдрүүдэд |
Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Орхон, Говьсүмбэр,Сүхбаатар, Дундговь
|
2014 оны 04-р сарын 10, 11-ний өдрүүдэд | Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв аймаг |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих