Т. Шагдарсүрэнгийн нэрэмжит АУХ-ийн эрдэмтэд судлаачид нь Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ-ийн захиалгаар ДОРНОД АЙМГИЙН НАСАНД ХҮРСЭН ХҮН АМЫН ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТЫН СУДАЛГАА-г хийж гүйцэтгэлээ.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
1. Энэхүү судалгааны үр дүн нь Дорнод аймгийн эрүүл мэндийн судалгааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, нотолгоонд суурилсан чухал баримт бичиг болж байна.
2. Дорнод аймгийн хүн амын дунд хоол боловсруулах, амьсгал, шээс бэлгэс, зүрх судасны тогтолцооны өвчин, гэмтэл хордлого, гадны шалтгаант өвчлөл тэргүүлэх байрыг эзэлж байна. Улс болон аймгийн дундажтай харьцуулан үзэхэд сүүлийн 10 жилийн турш Хоол боловсруулах тогтолцооны өвчин ба Хавдрын өвчлөл улс, бүс, аймгийн дунджаас өндөр: Осол гэмтэл, гадны шалтгаант эмгэг аймгийн дунджаас өндөр байна.
3. Дорнод аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан гэвэл: зүрх -судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл ба гадны шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин байна. Хоол боловсруулах тогтолцооны өвчний нас баралт, Хорт хавдар, түүний дотор Элэгний хавдрын шалтгаант нас баралт нь сүүлийн 10 жилийн туршид улс болон аймгийн дунджаас их байна.
4. Хүн амын дунд халдварт өвчний тархалт өндөр байна. Бүтцийн хувьд авч үзэхэд Бэлгийн замаар дамжих халдвар болон Сүрьеэгийн өвчлөл сүүлийн 10 жилийн туршид улс болон аймгийн дунджаас өндөр байна.
5. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 4 хүн тутмын 1 тамхи татдаг, 2 хүн тутмын 1 сүүлийн нэг жилийн хугацаанд архи хэрэглэсэн, 81,2% хоногт 5-аас бага нэгж жимс хүнсний ногоо хэрэглэдэг, хөдөлгөөний хомсдол их, (ялангуяа эмэгтэйчүүдэд) зэрэг нь Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр байгааг харуулж байна.
6. Нийт хүмүүсийн 24,4% илүүдэл жинтэй, 18,6% таргалалттай, 13% артерийн даралт ихсэлттэй, 12,3% чихрийн шижинтэй, 1,5% хавдар оношлогдсон, хүн амын 26%-д цусны сахар, цусан дахь нийт холестрин, триглицерид ихэссэн үзүүлэлттэй байгаа нь Халдварт бус өвчний эрсдлийн тархалт түгээмэл байгааг илтгэж байна.
7. Судалгаанд оролцогсдын 4,9% 4-5 төрлийн БЗДХ, 23,1% гепатитын В, С вирусын халдвар, 2,5% сүрьеэ өвчтэй байгаа нь халдварт өвчний эсрэг тусгайлан арга хэмжээ авах хэрэгтэйг харуулж байна.
8. Судалгааны дүнгээс харахад бэлгийн олон хавьтагчтай байх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох (34,6%), бэлгэвчийн хэрэглээ тааруу, БЗДХ-ын талаарх мэдээлэл хангалтгүй, мэдлэг муу, архи согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нь бэлгийн замаар дамжих халдвар өндөр байх эрсдэлт хүчин зүйлс болж байна.
9. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн тогтмол ажил эрхлэлт, боловсролын түвшин, эрүүл мэндийн мэдлэг, сургалтанд хамрагдалт эмэгтэйчүүдийнхээс бага, архи тамхины хэрэглээ, осол гэмтэлд өртөлт эмэгтэйчүүдийнхээс их байгаа нь анхаарал татаж байна.
10. Судалгааны үр дүнд гаргасан зөвлөмжийн дагуу аймгийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд тооцон Халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэн үр дүнг тооцон ажиллах. Мөн түүнчлэн хүрээлэн буй орчин хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлах нь зүйтэй.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
1. Дорнод аймгийн хүн ам зүйн үзүүлэлтүүд, өвчлөл эндэгдлийн байдлыг судалж, улсын болон аймгуудын дундажтай харьцуулан 10 жилээр нотолгоонд суурилсан үнэлэлт дүгнэлтэй боллоо.
2. Хүн амын өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйлс, шалтгаан зэргийг судалж тогтоолоо.
3. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн биеийн үзлэг, антропометрийн хэмжилт хийх, цусны даралтыг тодорхойлон, гепатитын В, С вирусийн сорил, цусан дахь сахар, холестерин, триглицеридыг орчин үеийн сонгомол лабораторийн аргаар тодорхойлсон.
4. Арьс бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ыг үзлэг, шинжилгээний аргаар судлан дүгнэв.
5. Судалгааны үндсэн дээр:
а) Орон нутгийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн байгууллага
б) Ард иргэдэд зориулсан 2 төрлийн зөвлөмж гаргалаа.
Орон нутгийн шийдвэр гаргачдад зориулсан зөвлөмжийг судалгааны бүлэг тус бүрийн дараа оруулан бэлдсэн.
Олон нийтэд зориулсан зөвлөмжийг шууд хэвлэн тараах маягаар бэлдэж,
судалгааны үр дүнгээс шигтгээ хэлбэрээр оруулан судалгааны төгсгөлд
хавсаргалаа.
ЗӨВЛӨМЖ
Бэлгийн замаар дамжих халдвараас урьчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах ажлын хэсгийг (баг, зөвлөл) аймгийн хэмжээнд байгуулан ажиллахыг зөвлөж байна. Аймгийн Засаг даргаар ахлуулсан уг ажлын хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, ЭМГ, БОЭТ, сум орон нутаг, иргэний нийгэм, сургууль, коллеж гэх мэт байгууллагын төлөөлөгчдийг оролцуулна. Ажлын хэсэг нь БЗДХ-аас сэргийлэх ажлыг нэгдсэн нэг бодлого зохицуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг нэгтгэх, оролцоог идэвхжүүлэх, улсын хэмжээний мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, өвчний илрүүлэлт, эмчилгээ, одоогийн байдалд хяналт дүгнэлт хийж цаашдаа жил бүр төлөвлөгөө боловсруулан дүгнэж дараагийн зорилтоо тодорхойлон ажиллах. Ажлын хэсэгт орох хүмүүсийг албан тушаалаар оруулж, байнгын үйл ажиллагаатай байлгаж, үр дүнг тооцож явах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих