Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 25. Бархасвадь гараг. Хонголцог одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдэсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сансрын
энерги хувирч өөрчлөгдөх өдөр. Та өмнө хийж байсан ажлаа өөрчлөхийг
хүсэх байх. Гэхдээ л өнөөдөр таны эхэлсэн ажил бүхэн тийм ч сайн
байхгүйг одод сануулж байна. Үүнээс болж урам хугарч, сэтгэлээр унаж
гутрах, мэдрэлийн ядаргаа болж ч магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй ширүүн
харьцаж, сав л хийвэл гомдоллохоо боль. Бусдаас давамгайлах хүсэл тань
эргээд таны эсрэг эргэж болзошгүй. Ажил хийх идэвхээ түр зуур бууруул.
Та үрэлгэн байдлаа хянах нь зөв.
Үхэр (4/20-5/20)
Хянуур
өдөр. Амьдралын хүч чадал урьдын адил өндөр байна. Хэдий тийм боловч
таны урагшлах зам дээр ялангуяа эрсдэлтэй зэрэглэлд хамаарах санаж бодож
байгаа зүйл, аль эсвэл хийхээр зорьсон ажил үйлсэд тийм том биш
хүндрэл бэрхшээл үүсэж болохыг од эрхэс хэлж байна. Ажил төрлийн
хамааралтай хамтран зүтгэгчид таныг төөрөлдүүлэн будлиантуулах, аль
эсвэл хууран мэхлэх магадлал өндөр байна. Тэднээс аль болох хол байж
зөвхөн өөрийн зөн совиндоо хөтлөгдөн ажил төрлөө зохицуулах нь чухалыг
сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Ажил
мэргэжлийн хүрээнд гарах мөнгө санхүүгийн асуудал нь маш их хүч
гаргахыг шаардах тул ихрийн ордныхон хувийн амьдралдаа тэр болгон
анхаарч чадахгүй байх бололтой. Олонх ихрийн ордныхны эрүүл мэнд эмзэг
байх нь.
Мэлхий (6/22-7/22)
Эрүүл
мэнддээ анхаарах өдөр. Энэ өдөр чухал шийдвэр гаргах шаардлагатай
болно. Өөрийн хүсэл сонирхлоо эрүүл ухаанаар дүгнэх, хамтрагч болон гэр
бүлийн гишүүддээ тавих шаардлага үнэлж дүгнэх хэрэгтэй болно. Чухал
уулзалт болон, өдрийн турш эрүүл мэндийн байдалдаа ялангуяа шүд
буйландаа анхаар.
Арслан (7/23-8/22)
Шинэ
ажил хэрэг төлөвлөж, хүүхэдтэй болоход сайн өдөр. Түр хугацаанд ч
гэсэн санхүүгээ сайжруулах боломж олдоно. Амралтын өдрүүдээ хэрхэн
өнгөрүүлэхээ сайтар бод. Энэ нь таны хувьд маш чухал байх болно. Аялал
зугаалгад явахаар төлөвлөгсөд анхаарал болгоомжтой байхыг од гаригсууд
зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Хүнд
өдөр байж болзошгүй. Ажил хэргийн хүрээ өргөжин тэлж, шинэ танил,
найзууд амьдралд тань орж ирэх нь. Ялангуяа эрэгтэй охиныхоны хувьд энэ
нь магадлал өндөр байх болно. Дуулгавартай зан, шийдмэг бус байдал
хэрэгтэй хэрэггүй маргаан үр дүнгүй, ашиггүй төсөлд таныг татан
оролцуулж мэднэ. Аар саар зүйлээр оролдолгүй хамгийн сайн үр дүн өгөх
төсөлд хамаг анхаарал, авьяас чадлаа зориул.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхитэй
байх өдөр. Мэргэжлийн ажлын хүрээндээ идэвхтэй байх нь таатай амжилтыг
үзүүлнэ. Үүний үр дүнд ихэнх хүмүүс санхүүгийн таатай нөхцөл бүрдэх
эсвэл албан тушаал ахих боломж гарч ирнэ. Үнэнч шударга, өргөн цар
хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвар мөн зорилго тэмүүлэлтэй байх
нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Та өөртөө хэт
их ачаалал өгсөний хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Үл
хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай байна. Хувийн амьдралд тань
таагүй зүйл тохионо. Гэхдээ зүрхэндээ хүлээж авсаны хэрэггүй. Илэн
далангүй, итгэлтэй харилцан яриа тавгүй байдлаас гаргана.
Нум (11/22-12/21)
Шүүмжлэлтэй
өдөр. Өнөөдөр таагүй зүйлсээр дүүрэн эсвэл мэргэжлийн хүрээндэх
ажилдаа алдаа гаргана. Шинэ санаа бодолд маш хянамгай хандаарай. Эрүүл
мэндтэй холбоотой томоохон асуудал гарч ирж болзошгүй. Зүүд зөн
совинтой байна.
Матар (12/22-1/19)
Таны
эрч хүч аажмаар дээшилсээр байна. Сэтгэл сэргэж урам зоригтой байх нь.
Гэхдээ таагүй мэдээ хүлээн авах буюу ойр дотны нэгэн хүний алсын
хараагүй алхмаас болоод таны ааш зан огцом хувирч магадгүй. Таны зүүд
нэг өдрийн дараа биелнэ. Дээвэр, өндөр газар зүүдэлбэл тооцоонд алдаа
гарна гэсэн үг.
Хумх (1/20-2/18)
Эв
найрамдал, зөвшилцөлийн өдөр. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь,
хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн
хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно. Эрүүл мэнддээ
анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болго.
Загас (2/19-3/20)
Аюултай
өдөр. Гэр бүлд уршигтай асуудал тохиолдон мөн мэргэжлийн талбар дээр.
Магадгүй хамт олон эсвэл удирдлагатайгаа хөндий, хүйтэн харьцаатай
байна. Тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд таагүй асуудал
тулгарах эсвэл таагүй хүмүүстэй харьцах болно. Эрүүл мэнддээ
анхаараарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих