УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүү гишүүнийг улираан сонголоо. УИХ-ын бүтэц дэх бүх томилгоо нам, эвслийн бүлгүүдийн тохиролцооны дагуу явж байгаа учраас нэр дэвшигчээс асуулт асуух, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү гишүүнд нэгэн захиас хэллээ.
Тэрээр "Таныг улираан сонгож байгаатай холбогдуулан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөесөн хэрэгт анхаарлаа хандуулаарай гэж захих гэсэн юм. Өмнөх парламентын үед энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм" гэв.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих