Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өнгөрсөн онд ямар байсныг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2014 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 11 хувиар өсчээ. Инфляц өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.5 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцэст 10.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 715.3 тэрбум төгрөг буюу 7.2 хувь, өмнөх оныхоос1.2 их наяд буюу 12.6 хувиар өсчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн оны сүүлчээр 809.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 40.7 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өсч, өмнөх оныхоос 31.5 тэрбум төгрөг буюу 3.7 хувиар буурсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны эцэст 12.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурч, өмнөх оныхоос1.7их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн аж. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 269.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар буурч, өмнөх оныхоос 151.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 625.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оныхоос 59.9 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өссөн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих