Бельгийн тусгай албад өчигдөр тус улсын Вервье хотын төмөр замын буудалд бүгсэн лалын алан хядагчдыг довтлон хоёрыг нь устгаж, нэгийг нь баривчилсан бөгөөд зэр зэвсэг, тэсрэх бодис, Ирак болон Сирид үйл ажиллагаа явуулдаг "Лалын улс” байгууллагын далбааг хураан авсан тухай "Nieuwsblad” сонин уламжиллаа.
Лалын хэт даврагчдын бүлэглэл Вервьегээс гадна Бельгийн хэд хэдэн хотод зэрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. Тэднийг Парист болсон хядлагатай холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ. Тус улсад тусгай албад болон цагдаа нар лалын хэт даврагчдыг илрүүлэх 10 гаруй ажиллагаа явуулж эхэлсэн аж.
Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих