Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнийхэн энэ оны төсвийн тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд төсвийн орлогыг 950
тэрбумаар танах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд нэмэлт
өөрчлөлт оруулж өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргэх хуулийн төсөл дээр
анхаарал хандуулж ажиллалаа. Мөн эдгээр хуулийн төслөөс дутахааргүй
анхаарал татсан, хямралын үед иргэдийн бухамдал, дургүйцлийг зэрэг
төрүүлж мэдэх дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг зарим
байнгын хороо хэлцлээ. Энэ нь Малчдаас малын хөлийн татвар, Үл хөдлөх
хөрөнгийн албан татварыг нэмэгдүүлэх, автамашины татварыг нэмэх,
Нийслэлийн татварын тухай хуулийн төслүүд байв. Эдгээр дөрвөн төрлийн
татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ баталснаар улсын төсвийн орлого
нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй. Харин орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурал / ИТХ/ нь тухайн орон нутаг, аймаг нийслэлийн иргэдийнхээ саналыг
үндэслэн дээр дурдсан дөрвөн төрлийн татварыг авах эсэхээ шийдэх эрхтэй
болох юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-аас авбал зохих татварын дээд
хязгаарыг хуульчилна. Харин тухайн сум, аймаг, нийслэлийн ИТХ нь
иргэдээсээ татвар авах эсэх, хэр хэмжээгээр тогтоохоо шийднэ. Энэ нь
орон нутгийн ИТХ-д эрх мэдлийг шилжүүлэх нэг хэлбэр гэж хууль
санаачлагчид тайлбарлаж байгаа.Гэхдээ нэг талаар татварыг нэмэх эрх
мэдлийг тэдэнд өгч байгаа ч бас нэмэхгүй байх гарц байгааг ИТХ нь мартаж
болохгүй. Мөн татвар нэмсэн тохиолдолд ямар үр дагавар гарахыг тооцох
хэрэгтэй. Учир нь ИТХ-аас иргэнээ хохироосон шийдвэр гарах өсгүй.
Энэ жил орон нутаг болон улсын төсвийн орлого тасрах магадлал өндөр байгаа. Эрдэс бүтээгдэхүүний ханш унаж, энэ хэрээр төсвийн орлого тасалдан. Орлогын тасалдлыг нөхөн арга нь татварын хувь хэмжээг өсгөх эсвэл шинээр татвар бий болгох. Тиймээс ИТХ иргэдээсээ санал авсан дүр эсгээд л дур зоргоороо татвар нэмэх магадлал ч өндөр байна. Мөн дээр хэлсэн дөрвөн төрлийн татварыг нэмэх хуулийн төслийг төсвийн" тодотголтай хамт оруулж ирсэн болохоор төсвийн алдагдлыг нөхнө гэж хардаж буй. Мөн эдийн засгийн хямралын үед батлах гээд байгаа нь эргэлзээтэй. Ер нь хямралтай үед татвар нэмнэ, шинээр авна гэдэг нь иргэдийн хувьд сонсоод л дарамт болох шийдвэр. Тегрөгийн ханш унаж, инфляц есч, гадаад валютын нөөц багасч, ард иргэдийн худалдан авах чадвар буурч байхад татвар нэмэх бус татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, нь эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралыг дэмжинэ. Эдийн засаг нь хямралтай улсуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж бизнес эрхлэгчдийхээ бизнөсийг, иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн туршлага олон байдаг.
Харин хямралын үед
татвар нэмдэг улс байхгүй. Татвар нэмж, шинээр бий болгож болохгүй биш
болно. Төгрөг чангарч, ам.долларын ханш тогтворжиж, эдийн засгийн өсөлт
10 гаруй хувиар илэрхийлэгдэн, иргэдийн худалдан авах чадвар сайжирсан
үед татварын бодлогоо цогцоор нь шинэчлэх боломж бий. Тийм шаардлага ч
байгаа. Харин одоо цаг нь биш гэдгийг хэлэх гээд байгаа юм. Мен эдгээр
дөрвөн төрлийн татварын нэмэгдлийг дагаж зах зээлд үнийн хөөрөгдөл,
нийлүүлэлтийн гаралтай инфляц өсөх эрсдэл ч харагдаж байгаа юм. Үүнийг
татвар тус бүр дээр тайлбарлая.
МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР БА МАХНЫ ҮНЭ
Хувь
хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, малын
тоо толгойгоос нь хамаарч малчдад татвар ногдуулах шинэ зүйл заалтыг
нэмэхээр тооцож байгаа. Малчин өрхийн малыг хонин толгойгоор тодорхойлж,
хонин толгой тутамд 0-1000 төгрөг хүртэл татварыг тухайн аймаг,
нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооно гэж заасан байгаа юм.
Ингэхдээ адуу, үхэр тус бүрийг таван хонин толгой, ямаа 1.5 хонин
толгой байхаар зааж, татвараа ногдуулах юм.
Малчдад татвар
ногдуулна л биз. Маньд ямар хамаа байх вэ гэж бодох нэгэн байгаа байх.
Гэтэл бодит амьдралд тийм биш. Малчид хохирол амсахгүйн тулд махныхаа
үнийг нэмнэ. Тэгэхээр энэ хуульд маньд илүү хамаарч эхэлнэ.
Манай
улс нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ нэг кг
махны үнэ нь хамгийн өндөрт тооцогддог. Малчдаас татвар авснаар махны
үнэ улам л өснө. Хэдийгээр ам бүлийн тооноос хамаарч малчдаас авах
татварыг хөнгөлөх заалт байгаа ч иргэдийн махны хэрэгцээг хангадаг
хэсэг буюу 40 хувийнх нь татвар хэвээр үлдэхээр байгаа юм. Тэгэхээр нэг
кг үхрийн махыг 10 биш, 20 мянган төгрөгөөр худалдаж авахыг
үгүйсгэхгүй.
ТЭЭВРИЙН ТАТВАР БА ТАКСИНЫ ҮНЭ
Улаанбаатар
хот, Дархан-Уул, Орхон аймгийн авто тээврийн хэрэгслийн албан
татварыг хоёр дахин нэмэхээр мөн тооцжээ. Өөрөер хэлбэл, Улаанбаатарын,
Дархан-Уул, Орхоны бүртгэлтэй автомашинуудын авто тээврийн үзлэгийн
үеэр төлдөг албан татвар нь нэмэгдэнэ гэсэн үг. Моторын багтаамж нь
1500 бөгөөд түүнээс дээш бол жилд 36 мянган төгрөгийн албан татварыг
техникийн үзлэгийн үөэр төлдөг. Тэгвэл авто тээврийн хэрэгслийн албан
татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жилд 72 мянган
төгрөгийн албан татвар төлдөг болох юм. Тэгвэл өмнөхөөсөө гурав дахин их
татвар төлөх болсон таксины жолооч байсан бол та яах вэ. Бас л үнээ
нэмнэ. Үйлчлүүлэгчдээсээ "шархаа нөхнө". Дархан-Уул, Орхон аймгийн
чиглэлийн тээвэр, зорчигчийн тасалбарын хөлс нэмэгдэнэ. Таксины км-ын
үнэ 800 байсан бол 1600 төгрөг ч болж мэднэ. Шатахууны үнэ 50 төгрөгөөр
нэмэгдэхэд талхны үнэ 100, 200 төгрөгөөр нэмэгддэг шиг зүйл болно.
Ам.долларын ханш өслөө гээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байхад
тээврийн албан татвар нэмэгдсэнээр таксины үнэ өсвөл гайхах хэрэггүй
гэсэн үг.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАТВАР БА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ
Иргэн,
аж ахуйн нэгжийн үл хөлдөх хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах
зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож
татвар ногдуулж байгаа. Тэгвэл энэхүү татварын хувь хэмжээг 0.6-3.0 хувь
буюу гурав дахин нэмэхээр тооцож байгаа бололтой. Өнгөрсөн долоо
хоногийн Байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр хоёроос дээш орон сууц
эзэмшдэг иргэнээс татвар авна гэж ярьсан. Монгол Улсад үйл ажиллагаа
эрхэлж буй 70 гаруй мянган аж ахуйн нэгж хамгийн багадаа 100 сая
төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол жилд 30 сая төгрөгийн татвар төлөх
нь. Баян чинээлэг хүмүүсийн татвар нэмэгдэнэ л биз гээд үл оошоож болох л
юм. Гэтэл тэд бас л үйлчлүүлэгч энгийн иргэний халааснаас тэр мөнгөө
нөхөөд авчихна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдсэнээр
аж ахуйн нэгж, албан байгууллагын талбайн түрээсийн үнэ нэмэгдэнэ. Бүх
худалдааны төв, захын лангууны ам метрийн үнэ өсч, үүнийг дагаж
худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өснө. Дулмаа
гурван давхар худалдааны төв , ажиллуулж, жилд 30 сая төгрөгийн татвар
төлдөг байсан бол энэ хууль батлагдсанаар 90 саяыг төлнө. Төлөх татвар
нь нэмэгдэж байгаа учраас худалдааны төвийнхөө түрээсийн үнийг 30 хувиар
өсгөнө. Ингэснээр түрээслэгч, худалдагчид нь бараа бүтээгдэхүүний үнээ
30 хувиар нэмнэ. Үр дүнд иргэд худалдан авагчид илүү хохирохоор байна.
Үүнээс гадна Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа, цаашид нийслэлд ажиллаж амьдаръя гэвэл татвар төлнө гэсэн ерөнхий санаа, Нийслэл хотын албан татвар гэдэг ойлголтыг ярьж байгаа. Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үзүүлж буй бараа үйлчилгээг нийслэл хотын татвараас чөлөөлөхөөр тусгаж, бусад төрлийн бараа үйлчилгээнээс татвар авахаар тусгасан байна. Тэгэхээр иргэдэд үнэгүй үйлчилдэг байсан төрийн үйлчилгээ үнэтэй болж хувирна гэсэн үг. Орост түүхий газрын тос, нефтийн үнэ "навс" унаж байхад манай дотоодын шатахууны үнэ буурдаггүй. Гэтэл үнэ нь өсч байхад өслөө гээд нэмдэг. Буурч байхад нь үнэ буудаггүй хэрнээ өсөхөөр нь өсгөдөг шиг татвар нэмбэл үнэ л дахид өснө. Манайд ийм л "гаж" жишиг тогтсон.
Эдийн
засаг хямралтай үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхийн хэрээр
иргэдийн худалдан авах чадвар хумигдана. Мах, барилгын материал, орон
сууцны үнэ өсч эхэлбэл, Монголбанкны нийлүүлсэн дөрвөн их наяд төгрөг
ямар ч үр дүнгүй болж хувирна. Мах, барилгын материал, орон сууцны үнээс
үүдэлтэй үнийн хөөрөгдлийг дөрвөн их наяд төгрөгөөр намжаасан гэж
ярьдаг. Нийт инфляцын өсөлтийн 60 орчим хувь нь мах, барилгын материал,
орон сууц, шатахууны үнийн өсөлтөөс хамаардаг. Тэгвэл малчнаас татвар
авснаар мах, үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдсэнээр орон сууц,
түрээсийн байр, барилгын материалын үнэ өснө. Инфляц хэд хүрэхийг
тооцоолж чадахгүй нь. Өөрөөр хэлбэл, татвар нэмэх нь хямралыг өдөөх
эрсдэлтэй болж байна.
Өнгөрсөн долоо хоногт эдгээр хуулийн
төслийг хэлэлцэж буй үед татвар нэмбэл үнийн хөөрөгдөл үүснэ гэж ярьсан
улстөрийн нам, гишүүд ч цөөхөн байсан нь харамсалтай. Уг нь МАН-ын
бүлгийн гишүүд төсөв батлагдах үеэр дээрх дөрвөн төрлийн татварыг
нэмэхийг эсэргүүцэж, унагааж байсан. Гэхдээ МАН засагт хамтарч, Сангийн
сайд Ж.Эрдэнэбат 2015 оны төсвийн тодотголтой хамт дөрвөн төрлийн татвар
нэмэх хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь энэ.
Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих