Европын орнууд, тухайлбал, Герман улс Орос улсыг хүнсний хоригоо сулруулахыг хүсчээ. Өрнөдийн орнуудын гаргасан хоригуудын хариуд авсан импортын хүнсний нийлүүлэлтэд хязгаарлалт тавьж эхэлснээс хойш 5 сарын хугацаанд зөвхөн Германы хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид 550 сая доллароор тасалджээ. Энэ тухай оросын хөдөө аж ахуйн сайд Николай Федоров "Российская газета” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. "Мэргэжил нэгтнүүд минь уулзахыг хүсч байсан тул, би таван хоромын ч завсарлага авах завгүй байлаа хэмээн тэр өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Миний уулзсан хүмүүсээс хэн ч Орос улсыг тойрсон улс-төрийн хүнд байдал цаашид үргэлжлэхийг хүсэхгүй байна” гэж тэр мэдэгджээ.
Өмнө нь Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын хөдөө аж ахуйн
сайд Кристиан Шмидт оросын сайдтай хийх уулзалтын үеэр германы хөдөө аж
ахуйн бүтээгдэхүүнд тавьж байгаа оросын хоригийг сулруулах
асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа тухай уламжилжээ. Тэгвэл хоёр
сайдын уулзалтын дараа Орос руу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг эрс
бууруулахтай холбоотой хоригийн улмаас таагүй байдалд ороод байгаа
ЕХ-ны төлөөлөгчид оросын зах зээл дээр хоригт ороогүй байгаа өөрсдийн
бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх үүднээс, өөрсдийн зах зээлийг
өргөжүүлэхийг хүсчээ. Николай Федоровын яриагаар , тэрээр Германы
газар тариалангийн яамны тэргүүнд " ийм бүтээгдэхүүнүүдийн
үйлдвэрлэлтийн асуудлаар оросын мэргэжилтнүүд шалгалт явуулах тухай
асуудлыг найрсгаар хэлэлцэхээ” түүнд амлажээ.
А.Огторгуймаа
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих