Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум байгуулагдсаны 80 жил, Халх-Нөмрөгийн буриад хошуу байгуулагдсаны 90 жилийн ойг угтсан "Цагаан-Овоо сайхан даа” сум сурталчлах өдөрлөг Монгол Бөхийн өргөөнд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Ойн баяраа угтсан арга хэмжээнд тус сумаас төрөн гарсан урлаг соёлын зүтгэлтнүүд, үе үеийн Цагаан-Овоочуудын төлөөлөл болсон 2000 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Сумын ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт, Нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Сумын ойг угтсан Хүндэтгэлийн хүлээн авалтууд тус тус болсон юм.
Сум сурталчлах өдөрлөгт Цэрэнханд, Егорь, Цагаандорж, Лхамдорж, Мөнхбат, Базаррагчаа, Ц.Мөнхболд МУСТА, Март, Долгоржав, Цолмон зэрэг дуучид уран бүтээлчид, Хүүхдийн Солонго хамтлаг, Ахмад үеийн бүжгийн хамтлаг, сумын Оюутны зөвлөлийн бүжгийн дунд үеийн залуу бүжигчид, Moon dance хамтлаг, СГЗ Г.Золжаргал, МУГЖ Ш.Даваахүү, А.Бүтэд, Яруу найрагч сэтгүүлч Д.Ган-Очир, Т.Наранцэцэг, Б.Сүрэнхүү, Даваасүрэн зэрэг авъяаслаг уран бүтээлчид хүрэлцэн ирж Цагаан-Овоо сумын уугуул, суугуул иргэд, Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан гээд нутаг нутгаас ирсэн Цагаан-овоочууддаа хүндэтгэл үзүүлэн тоглолоо. "Цагаан-овоо сайхан даа” тоглолтыг "Ньюас” хамтлагийн дуучин, МУСТА М.Амарсанаа зохион байгуулж найруулан тавьжээ.
Гэрэл зургуудыг: М.Одмандах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих