Дорнодын иргэд орон нутгийн төр захиргааны байгууллагад хандсан
аливаа санал хүсэлтээ 7058-2233 утсанд дуулгадаг болсоор багагүй
хугацааг үджээ. Энэхүү дугаарын оператор нь Аймгийн ЗДТГ-ын Иргэдийг
хүлээн авах төвд байрладаг бөгөөд иргэдийн өргөдөл, санал, гомдлыг эрх
бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилдаг.
Тэгвэл 7058-2233 дугаар нь саяхнаас шинэчлэгдсэн програмаар ажиллаж
эхэлжээ. Ингэснээр нээлттэй утсанд ирсэн дуудлага мэдээлэл компьютерийн
мэдээллийн баазад архивлагдаж эхэлсэн байна. Та www.70582233.mn сайтаар
хандаж ирсэн саналуудтай танилцах, цахимаар санал хүсэлтээ илгээх
боломжтой юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих