Швейцар
улсын Лозанн хотод болсон ДБНХ-ны Товчооны хурлаар шүүгчдийн
бүрэлдхүүний бүтцэд өөрчлөлт оруулжээ. Тэмцээний үед шүүгчдийн үйл
ажиллагааг хянах үүрэг бүхий бие даасан супервайзер буюу хяналтын шүүгч
бий болгожээ.
Шүүгчдийн дүрмийн өргөн мэдлэг, шудрага байдал нь бүх
орны бөхчүүдэд адил тэгш хандаж бодитой шийдвэр гаргах боломжийг олгох
юм гэж үзсэн байна. 2014 оны ДАШТ-ний үеийн шүүгчдийн үйл ажиллагааны
нарийвчилсан судалгааг гаргаж түүнийг үндэслэн дээрх өөрчлөлтийг
оруулсан байна Хяналтын супервайзер нарт тэмцээн бүрийн үйл ажиллагаанд
хяналт тавьж гарсан маргааныг шийдвэрлэх бүрэн эрх мэдэл олгож байна.
Супервайзеруудын хараат бус байдлыг хангахын тулд тэдний хангамжийг
ДБНХ-ны зүгээс бүрэн хариуцаж байна. Үүний тулд тус холбооны бүтцэд
супервайзеруудыг үйл ажиллагааг зохицуулах 5 хүний бүрэлдэхүүнтэй
хэлтсийг байгуулсан байна.
ДБНХ-ны Товчооны хурлаар 1972 оноос хойш
хэрэглэж ирсэн улаан-шар өнгийн дэвжээг хар хөх-улбар шар өнгөтэй болгох
шийдвэрийг мөн гаргажээ. Энэ шийдвэрийг зурагтын байгууллагуудын олон
удаагийн хүсэлтийн дагуу тэдэнтэй зөвлөлдөн гаргажээ. Дэвжээний шинэ
өнгө нь зурагтын дэлгэцээр бөхийн барилдааныг илүү үзэмжтэй харагдуулах
болно гэж үзжээ. Лозанн хот дахь Олимпийн музейд болсон, эмэгтэй чөлөөт
бөхийг дэлхий даяар урагшлуулан хөгжүүлэх "Супер 8” арга хэмжээний
нээлтийн ёслолын үеэр шинэ дэвжээний танилцуулгыг хийсэн байна.
МЧБХ, Д.Өлгийсайхан
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/488Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих