Хятадын Шаньси мужийн Хэн Шань тосгоны ойролцоох уулнаас Юань гүрний үеийн ханын зурагтай томоохон бунхныг илрүүллээ хэмээн тус мужийн Археологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Шин Фү Лай өчигдөр албан ёсоор мэдээллээ.
Уг бунхан Гуаньжүн нутгийн Юань гүрний үеийн булшнаас ихээхэн
ялгаатай, харин Шаньсигийн хойд хэсэг, Өвөр Монголын төв нутгаас олдсон
Юань гүрний үеийн булштай төстэй гэнэ. Бунхныг Шаньси мужийн Юйлин хотын
Хэн Шаниас илрүүлсэн бөгөөд чулуугаар өрсөн нэг өрөөтэй ханын зураг
бүхий олдвор ажээ. Бунханы ханын зургуудаас гэр бүлийн зургаан хүн
зэрэгцэн суугаад хооллож байгаа зураг нь гол бүтээл юм. Уг зурганд
гэрийн эзэн голд нь сууж таван хатагтай гэрийн эзний хоёр талд хуваагдан
суугаад хоолож байгааг дүрсэлжээ. Мөн урд хойд хананд гурван хөгжимчин,
зүүн хананд нэг бөмбөрчин, хажуу талд нь нум сум агссан баатрыг зурсан
байна.
Хөх хот Б.Занданхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих