Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж байгаа Засгийн газрын үнэт
цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ. Ингэснээр анхдагч зах
зээлээс худалдан авсан Засгийн газрын үнэт цаасыг цааш нь гуравдагч
этгээдэд дахин худалдах боломжтой болох юм. Сүүлийн жилүүдэд завсарлаад
байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2014 оны 11 дүгээр сараас
дахин Монголын Хөрөнгийн биржээр хийж Эхлээд байна. Энэ хугацаанд
анхдагч зах зээлийн нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. 2014
онд Монголын Хөрөнгийн биржийн нийт гүйлгээний 59.8 хувь нь Засгийн
газрын үнэт цаасны арилжаа байсан байна. Сангийн яамнаас төсвийн
алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай
нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн газрын
жижиглэнгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгосон юм.
Б.БАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих