Баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд орших мөнх цаст Жаргалант хайрханы өврөөс багш, шавь хоёр заан төрсөн нь Ч.Бямбадорж, Ч.Батзориг нар юм. Монгол бөхийн барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгосон хэмээн үнэлэгддэг Гарьд И.Доржсамбуу, заан О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн нартай нэгэн үеийн бөх Ч.Батзориг заан ойрмогхон манай аймгаар ирээд буцлаа. Тэрээр адуу их сонирхдог чамгүй хурдтай нэгэн. Шим группын захирал Цандэлэг түүний хуурай ах. Тод манлай уяач Ононгийн дүү Ихбаяр гэгч залуу зааны морьдыг сойдог гэнэ. Мориноос гадна бас ч гэж чамгүй бизнесмэн.
Анх хиамны цехтэй, дэлгүүрээс эхэлсэн түүний бизнес өргөжиж барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж, 50 гаруй хүнийг ажлын байраар хангадаг гэнэлээ. Мөн "Шим заан" компани нь сүүний чиглэлийн 100 гаруй үнээтэй, махны чиглэлийн 1000 гаруй үхэртэй юм гэсэн. Ийнхүү заан 2302 УНА улсын дугаартай лексус 570 машинтай аймгийн Засаг даргад бараалхаж тамгын газрын хашаанд төмөр хүлгээ сойсон нь нэгэн сонирхогчдийн дуранд өртжээ.
ДОРНОД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих