Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын 1. Буд гараг. Яруу эгшигт одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таагүй
өдөр иймээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Амьдралын
эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авъяас билгээ бүрэн
хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн
зорилгод ашиглаж чадахгүй байх. Та маш их хүчин чармайлт гаргаж байж
амжилтад хүрэх болно. Өдрийн таагүй чиг хандлагыг сэтгэлдээ хэт ойр
хүлээж авах хэрэггүй. Харин йог юмуу бясалгал хийж өөрийгөө гүн
сэтгэлийн хямралд орохоос өмнө тайтгаруулж ав.
Үхэр (4/20-5/20)
Эерэг
өдөр. Ажилд чинь урагшлах боломж нээгдэх учир аливааг хойш тавьсаны
хэрэггүй. Ингэж чадаваас танд амжилт ойрхон байх болно. Бүтээлч байдал
тань өснө. Гэхдээ багаараа төсөл төлөвлөгөөн дээр ажиллаж байхад гарч
болох хууран мэхлэлт, сандрал, будлианаас болгоомжил. Өөрийхөө тодорхой
оруулсан хувь нэмэр, санаагаа баримтжуулж ирээдүйд гарах буруу
ойлголцлоос зугт. Ингэж чадснаар та удахгуй удирдлагыхаа хараанд өртөж
тушаал дэвших магдлалтай байна.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрчлөлт,
хуримтлалын өдөр. Гэрээгээр ажилладаг ихрийн ордныхонд байнгын ажлын
байртай болох боломж олдоно. Өөрийн байр байдлыг дээшлүүлэх боломж гарч
байгааг алдахгүй байхыг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд ихрийн
ордныхонд айх шаардлага гарахгүй, ялимгүй бие эвгүйцэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Амралтандаа
анхаарал хандуулах өдөр. Энэ өдөр таатай, таагүй бэлгээр баялаг байж
магадгүй. Ямар нэгэн зөрчилдөөнөөс зайлсхийж, маргалдаан хэрүүлд
оролцохгүй бай. Хүний мөн чанарыг гүнзгий ойлгосон ба сайн санааны
илэрхийлэлдээ итгэлтэй байх зэргийг хослуулж чадсан мэлхийнүүдийг амжилт
дагалдана. Өдрийн 2-р хагасыг хүүхдүүдтэйгээ идэвхитэй амрахад зориул.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл
санаагаа ариусган тайвшрах өдөр. Хэрвээ ажил дээрх асуудлууд дахь
алдаа дутагдлаа засаж чадах юм бол сэтгэлийн дарамтаас салж, өмнө
байгаа саад тотгорын дийлэнхийг даван гарах болно. Гэр бүлийнхэнд болон
харилцах харилцаандаа анхаарлаа хандуул. Сэтгэл санааны байдал
мэдэгдэхүйц сайжирна.
Охин (8/23-9/22)
Тааламжтай
өдөр. Охины ордныхоны бүтээсэн, олсон бүхэн чинь маш их хөлс хүч
хөдөлмөрийг шаардана. Гэсэн хэдий ч энэ бүхэн талаар өнгөрөхгүй болохыг
од гаригс зөгнөн хэлж байна. Та асуудлыг нухацтай судлаж үзэн, ухаалаг
шийдвэр гаргахыг хичээвэл бүх зүйл сайн сайхан болохыг од эрхэс зөвлөж
байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хувирамтхай
өдөр. Өдрийн турш эрс тэс үйл явдлыг эрэгцүүлэн бодох, тухайн ажил
төрөлд анхаарлаа хандуулах, хариуцлага нэмэгдэх, ялангуяа санхүүгийн
асуудлыг улам чангатгах хэрэг гарна. Дурын ажилд хамтрагч олоход таатай
байх бөгөөд хүмүүсийн анхаарлыг татна. Та зөн билгээ ашиглан бусдад
нөхөрсөг зөвөлгөө өгөөрэй. Сэтгэл гутралыг хүрээлэн буй хүмүүс тань
анзаарахгүй өнгөрөх нь танд хэцүү байх болно.
Хилэнц (10/23-11/21)
Үнэн
сэтгэлээсээ хандсан дурын ажил амжилттай байна. Та өнөөдөр бизнесийн
ажлаа илүү хийх хэрэгтэй. Ажлаа хийхэд тань хэрэгтэй бүх зүйлсийн
жагсаалтыг гарга. Хамгийн чухал зүйлээс нь эхлэхээ мартуузай. Өөрөөс
тань ухаалаг ах дүү хамаатан садангийн хүмүүсээс зөвөлгөө санамж авахад
илүүдэхгүй. Зүүд зөнтэй байж биелнэ.
Нум (11/22-12/21)
Хоёрдмол
өдөр. Од гараг тэвчээртэй мөн шударга үнэнч байгаарай учир нь
мэргэжлийн хүрээний ажилд тань төрөл бүрийн таагүй зүйлс тохионо хэмээн
зөвлөж байна. Магадгүй үйл явдал таны төсөөлж байснаас өөр хандлагатай
байна. Өнөө орой гэр бүлийхэнтэйгээ байхыг зөвлөж байна. Өөрийн эрүүл
мэнддээ анхаараарай.
Матар (12/22-1/19)
Шинэ
ажил, төсөл эхлэх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Өмнө эхэлсэн ажлаа
дуусгахыг хичээ. Эмэгтэйчүүд өөдрөг үзэл, бардам зангийнхаа ачаар
амрагийн харилцаанд үүссэн хямралыг даван туулна. Эрчүүд яарах, хоосон
амлалт өгөх хэрэггүй, үүнээс болж ойр дотны хүмүүстэйгээ маргалдаж
болзошгүй. Ганц бие хүмүүсд романтик учрал тохиож хөгжилтэй байх
бололтой.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурсан өдөр ялангуяа эрчүүдийн
хувьд. Биеийн хүчний ажилд таагүй бөгөөд аюултай байна. Оюуны ачаалал
ихтэй байна. Мэргэжлийн хүрээн дэх асуудлуудад болгоомжтой хандаарай.
Дурын худалдаа наймаанд та ашиг олохоосоо илүүтэй алдагдал хүлээх болно.
Загас (2/19-3/20)
Хоёрдмол өдөр. Ихэнх хүмүүс гэнэтийн сонирхолыг тань татсан хүнтэй танилцана. Гэхдээ хайр дурлалын холбоо үүсгэх гэж бүү яар. Магадгүй эсрэг хүйстэн тань сонирхохгүй байж мэднэ. Хувь тавилан тань таныг турших байх. Өдрийн хоёр дахь хагасаас хүүхдүүдтэйгээ асуудал үүсч магадгүй. Тиймээс хүлээцтэй, анхаарал болгоомжтой байгаарай. Эрүүл мэнд таныг зовоохгүй. Архи дарс бүү хэрэглэ.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих