Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдэж шинэ оны өмнөхөн албан ёсоор үнэмлэхээ гардаж авсан билээ. Энэ тухай хэвлэл
мэдээллээр янз бүрээр мэдээлсэн. Тэгвэл түүнтэй холбоотой дахин нэг
мэдээлэл цацагджээ. Тодруулбал, "Ten Goose Boxing Gym" клубийн эзэн Жо
Гуссен гавьяат тамирчин Н.Төгсцогттой хамтран ажиллах гэрээний санал
тавьжээ. Түүнийг саналыг манай тамирчин зөвшөөрвөл 10 сая ам.долларын
гэрээ байгуулж, тусгай хангамж амласан гэх мэдээлэл юм. Н.Төгсцогтын
хувьд дээрх клубт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа нь үнэн боловч
одоогоор ямар ч гэрээний санал аваагүй байна. Энэ талаар гаьяат тамирчин
Н.ТӨГСЦОГТООС тодрууллаа.
-Таныг одоо бэлтгэл хийж байгаа клубтэйгээ 10 сая ам.долларын гэрээ байгуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм
мэдээлэл гарсан байхыг олж харсан. Bolod.mn сайт дээр надтай холбоотой
ийм мэдээ гаргажээ. Гэхдээ энэ нь ямар ч үндэслэлгүй ташаа зүйл гэдгийг
хэлье. Өнөөдрийг хүртэл ямар ч гэрээ байгуулаагүй, надад санал тавиагүй
байна. Яах вэ, амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Дээрх сайтын
сэтгүүлчийн бичсэн шиг хэзээ нэгэн өдөр 10 сая ам.долларын гэрээ хийх ч
юм бил үү.
-Таны бэлтгэл сургуулилт хэр байна даа?
-Гайгүй ээ, хэвийн байна. Бэлтгэлээ хийсээр л явна.
Б.Мөнхзул /Үндэсний шуудан/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7475
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих