Өнөөдөр Монголын утга зохиолын хүрээнд зохиолч, шүүмж, нийтлэлээрээ өөрийн гэсэн хүрээлэл уншигчидтай болсон Зохиолч, шүүмж зохиолч, нийтлэлч Пүрэвхүүгийн Батхуягийн "Хүүрнэл зүрх", Металл хотын уянга", "Ганцаардлыг иднэ" нэртэй гурвалсан номын нээлт "Интер" номын дэлгүүрт боллоо. Энэхүү ном нь Зохиолч П.Батхуягийн номын АНХНЫ нээлт болсон төдийгүй олон зохиолч найрагч, номын анд нөхөд, шавь нар нь цугларсан арга хэмжээ болж өрнөлөө.
Эрхэм зохиолч П.Батхуягийн тухай сайхан дурсамж яриа хөөрөөтэй, нээлттэй ярилцлага, яруу найргийн уншлага мялаалгатай тус номын нээлтэд хүрэлцэн ирэгсэд, зохиолчоос өөрийн хүссэн асуулта тавьж хариултыг нь авч байсан нь өнөөгийн уран зохиолын өнгийг мэдэрсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих