Хятадын археологичид Хятадын хойд нутагт орших эртний булшнаас ятга хөгжмийн зэмсгийг олсон байна. Энэхүү булш нь он цагийн хувьд 2700 жилийн өмнө буюу Баруун Жоу улсын үед хамаарах юм. "Синхуа” агентлагийн мэдээлснээр уг ятга нь Хятадын нутгаас олдсон хамгийн эртний хөгжмийн зэмсэг болжээ. "Хубэй мужийн эртний булшинд хийсэн энэхүү малтлага нь Хятадын археологийн түүхэнд тохиосон гайхалтай үйл явдал боллоо. Малтлагын явцад олдсон хөгжмийн зэмсэг нь 27 зууны өмнө хятадууд ятга хөгжмийг зохион бүтээснийг гэрчилсэн олдвор юм. Хоёр мянга гаруй жил газрын хөрсөн доор хадгалагдсан учраас ятганы их бие эвдэрч сүйдсэн байсан. Гэхдээ Хубэй ятгыг сэргээх боломжтой. Мөн булшнаас хоёр эгнээгээр байрлуулсан 16 төмөр хонх олдсон. Хонхон дээр луу болон галт шувууны дүрсийг сийлсэн нь урьд өмнө Хятадын нутгаас илэрч байгаагүй олдвор юм. Түүнээс гадна олон тооны хүрэл эдлэл олдсон” гэж малтлагыг удирдсан археологич Жан Сян мэдэгджээ.
Х.ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих