Загатнасан газар заавал маажих албагүй
Бидний
биеийн аль нэ хэсэгт гэнэт загатнах нь бий. Ингэж загатнахыг ямар нэгэн
зүйлтэй холбон тайлбарладаг. Тухайлбал, Баоуун гар загатнавал хүнээр
мөнгө авна гэдэг. Таны юу загатнав. Анхаарлаа хандуулна уу.
Хамар загатнавал усанд ор
Хамар
загатнах нь бэлэг эрхтэний ариун цэвэр муу байгааг илтгэдэг гэнэ. Учир
нь, хамар бэлэг эрхтэн болон хэлүүнд байдаг эд эстэй төстэй хөндий эд эс
байдаг. Эд эсүүд нь хоорондоо холбоотой байдаг учир бэлэг эрхтэний
ариун цэвэр хангалтгүй байгаагаас загатнадаг аж. Тиймээс усанд орж ариун
цэврээ сайн сахих хэрэгтэй.
Эрүү загатнах нь дур хүслийг илтгэдэг
Эрэгтэй,
эмэгтэй ямар ч хүний эрүү загатнадаг. Эрүү загатнах нь секс хийх дур
хүсэл их байгааг илтгэдэг. Эр бэлэг эрхтэн болон эмэгтэй хүний хэлүүгээр
дамжин энергийн уртрагт эрүү ордог.
Хөх загатнах
Энэ
нь эмэгтэй хүний хувьд сарын тэмдэг ирэх гэж байгааг илтгэх бөгөөд
эрчүүдийн хувьд түрүү булчирхайн шүүс болон өндгөвч дэх үрийн шингэн
зогсонги байдалд орохын шинж гэнэ.
Өвдөг загатнах
Дааврын
тэнцвэр алдагсанаас болж өвдөг загатнадаг. Өвдөгний үеийн холбоос нь
цусан дахь гормоны төвшний хэлбэлзэлд эмзэг, мэдрэмтгий байдаг. Тиймээс
цэвэршилт явагдаж байгаа хүмүүсийн өвдөг өдөх, хатгуулах нь бий. Өвдөг
орчим загатнах нь эмэгтэй хүний эстроген бэлгийн дааврын концентрац
ихэссэний дохио гэнэ.
Чих загатнах
Үтрээний
орчим болон шээсний сувагт үрэвслийн процесс эхэлсний тэмдэг юм. Чихний
дэлбээ нь бүх эрхтэн болон бие организмын системийн тусгал юм. Чихний
хүхрийн боловсролт нь бэлэг эрхтэнээс гарах шингэний боловсруулалттай
адилхан. Мэдрэлийн төвийг удирдамж нь яг ижил байдаг. Үтрээ болон
шээсний сүвийн загатнаа нь чихний хүхрийн найрлагад өөрчлөлт оруулснаар
чих улайх, загатнахад хүргэдэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих