Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт л ажилдаа оров. Ажилдаа орж, байнгын хорооны хуралдаанд суусан анхны өдрөө л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг рүү "дайрлаа”. Түүнийхийх улс төр Ч.Сайханбилэгийн танхим руу чиглэж байгаа нь хэлсэн үгнээс нь харагдаж байсан юм. УИХ 2015 оны төсвийн тодотголыг батлах гэж удаан хэлэлцэж, бас нэлээд маргаан мэтгэлцээнийг өрнүүлсэн.Үүнийэцэст өнгөрсөн баасан гарагт 2015 оны төсвийн тодотголыг баталлаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотгол өөрчлөгдөж, дүрээ хувирган батлагдсан. Төсвийн тодотгол бүхэлдээ хэмнэсэн, танасан, бодит байдалдаа нийцүүлж, орлогоо бодитойгоор нь гаргаж ирэн зарлагаа тооцоолсон. Энэ үеэр эх, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн мөнгийг танах гэж байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн юм. Иймд дээрх мөнгийг хасахгүйгээр өөр аргаар төсвөө танаж, орлогыг нэмэгдүүлэхээр гишүүд санаачилга гаргаж, өөрчлөлтийг оруулав. Мөннэг анхаарал татсан үйл явдал болсон нь яамдын дэд сайд нарын орон тоог хасах асуудал дэмжлэг авсан явдал байлаа. Гэвч энэ нь төсөв танах нэрээр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүрээн дэх асуудал руу орж байна гэж Засгийн газрын тэргүүн үзсэн юм. Дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ч.Сайханбилэг рүү хурц үг чулуудаж, үгнийхээ хажуугаар өөрийгөө өмгөөлөөд авав.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд долоон зөвлөхтэй л байдаг байсан. Тэгээд одоо бүр аргаа бараад, тартагтаа тулаад сөнөж байгаа юм шиг гурван хүнээ хэмнээд, 140 сая төгрөг ч гэх шиг. Та нарын энэ үг, үйлдэл чинь өөрөө нийгэм даяараа популизм бий болгоод байна. Би С.Ганбаатар гишүүний зөв гэж харж байна. Гурван хүн хэмнэх гэж байгаа юм бол 17 хүн хэмнэе гэж ярьдаг юм байгаа биз дээ. Наад барьж байгаа асуудал чинь үндсээрээ буруу байна” гэв.Засгийн газрын үйл ажиллагаа үндсээрээ буруу байна, өнөөдөр бүх зүйл болохоо байчихсан юм шиг хэлж болохгүй гэж шүүмжиллээ. Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Н.Алтанхуягийн Засгийн газар дараагийнхаа засагт үлдээгээд явсан. Үүнийгбид бүхэн л харж байна. Өөрийнхөөтолгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэдэг дээ. Өөрөөийм нөхцөлийг бий болгочихоод ажил нь ч жигдэрч эхлээгүй засгийг "арга барил чинь үндсээрээ буруу” гээд шүүмжлээд суух хэрэг зохимжтой вэ.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бондын мөнгөний зарцуулалтыгтөсөв руу оруулаагүйгээс болж улс хоёр төсөвтэй юм шиг болсон. Үүнээснь болж төсвийн гадуурх гүйлгээ бий болж, энэ нь эцэстээөрийн хэмжээг нэмэгдүүлэв. Мөнтэрбээр Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсныхаа дараа төрийн албан хаагчийг нэг хүнээр ч нэмэхгүй, хэрэв тэгвэл би өөрийнхөө хүсэлтээр огцорно гээд л мэдэгдэж байлаа.Гэтэл бодит байдал дээр төрийн албан хаагчид хэдэн мянгаараа нэмэгдэж, төсвийн зарлага нэмэгдсэн. Үүнийгнь цомхотгож, ажиллаж болох даацыг нь тооцоод гаргаад ирэхээр "ингэж цомхотгох нь буруу” хэмээн ярьж сууна.
Түүнчлэн дэд сайд нарын орон тоог хасахыг тэрбээр "зөв” гэв. Шинэчлэлийн Засгийн газар дэд сайд нартай ажилласан. Бас болоогүй яамдынхаа тоог нэмэгдүүлсэн. Эрх мэдэл нь гарт нь байхад тэр хасах, танах тухай биш, яаж нэмж болох вэ, фракциуддаа албан тушаалаа хэрхэн хуваарилах вэ гэдэгт түлхүү анхаарал хандуулдаг байсан нь түүний үйлдлээс харагдаж байсан юм. Удирдаж, бодлогоор хангаж ажилласан засгийнхаа алдаа оноог ярихын оронд шинэ Засгийн газрыг шүүмжилж, өө харж, популизм ярьж яваа Н.Алтанхуяг гишүүн улс төрөө Засгийн газар руу чиглүүллээ. Түүний дараагийн хэлэх үг, үйлдэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шүүмжлэхбайх нь.
Ц.Гэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих