Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг ирэх хоёрдугаар сарын 2, 3-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний талаар Засгийн газраас чиглэл өгөх юм байна.
Мөн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт нэгдсэн ойлголт, чиглэл өгч, хамтран ажиллах гэрээ байгуулах аж. Засгийн газар аймгийн дарга нартай жил бүр гэрээ байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд Шийдлийн гэх шинэ Засгийн газар, шинэ сайд нартай гэрээ хийх гэж байгаагаа онцлог юм.
М.Ган
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих