Юань гүрнийн үеийн элчийн гэрэгэг эртний эдлэл цуглуулагч нэгэн АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтнээр ажиллаж байгаа түүхч Ш.Баатар өөрийн твиттэр хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өмнө нь Юань улсын эд өлгийн зүйлээр экпертиз хийсэн учраас эртний эдлэл цуглуулагч Ш.Баатар түүхчээр гэрэгэг шинжүүлсэн юм байна. Энэхүү гэрэгэ нь ойролцоогоор 29-31 см урттай, найман см өргөнтэй, дээрээ сэнжтэй, маш нимгэн, заавал ар нуруундаа бүсэндээ хавчуулж авч явах зориулалттай эд байсан юм байна.
Ийм төрлийн гэрэгэ маш ховор бөгөөд өмнөд хөршид гурав байдаг. Дуудлага худалдаагаар зарах гэж байгаа гэрэгэ нь тэдэнтэй адил зарлигтай, нэгэнтэй нь үг үсэг нь яг таарч байгаа аж. БНХАУ-д байгаа, Хятадын соёлын өвд бүртгэгдсэн дээрх гурван гэрэгэ нь маш сайн судлагдсан, 1272 оноос хойш хийгдсэн гэрэгэ гэдэг нь нотлогдсон байдаг. Орост мөн л Юань гүрний үеийн гэрэгэ байдаг боловч дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа гэрэгээс өөр, арслангийн дүрстэй, уйгар бичигтэй байдаг юм байна. Харин манай улсад Их Монгол Улс болон Юань гүрнийн гэрэгэ нэг ч хадгалагдаагүй юм байна. Тиймээс гэрэгэг дуудлага худалдаанд оруулахаас нь өмнө худалдан авч эх орондоо хадгалах талаар Ш.Баатар эрдэмтэн Л.Гантөмөр сайдад ханджээ.
Дуудлага худалдаанд эртний эдлэлийн үнэ 50-100 дахин өсдөг учир цаг алдах нь манай улсад ашиггүй. Гэрэгэг хадгалж буй эртний эдлэл цуглуулагч дуудлага худалдаанд оруулахаар үнэ ханшаа судлаад эхэлсэн төдийгүй Эрмитажид ч худалдах бас нэгэн хувилбар байгаа ажээ.
О.ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих