Ийм байдал манай төрд бишгүй байна. Гол зорилго нь албан тушаалаа тэлж
бялуугаа хувааж хүртээх гэж тэр. Жишээ нь, УУЯ-нд Геологийн газар хэлтэс
гэж байхад Ашигт малтмалын газар (АМГ)-т яг ийм Геологийн алба ажиллаж
байх. Энэ төрийн давхардал биш гэж үү?
Үүнд албаныхан ямар тайлбар өгч байна гэхээр, нэг нь бодлого боловсруулдаг газар, нөгөө нь гүйцэтгэн хэрэгжүүлэгч алба гэж хариулдаг. Хүн хэлэхээс цаашгүй гэдэг. Үүнийгээ Засгийн газар саяхан "ойлгон" дээрх хоёр албыг нэгтгэхээр болсон.
Гэтэл бас өнөөдөр манай улсад усны асуудал эрхлэх 2-3 газар давхардан ажилласаар байна. Жишээ нь, ҮХААЯ-нд усны газар байхад БОНХЯ-нд усны бодлого хариуцсан хэлтэс байх.
Тэгсэн хэр нь УСУГ гэж тусдаа нэг байгууллага бий. Дээр нь Шинэчлэлийн Засгийн газар "Монгол Ус" гэх төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж даргаар нь Ерөнхий сайд хуучин МСДН-ын журмын нөхөр, АН-ын гишүүн Ц.Сосорбарамыг тавьж "шинэчлэл" хийгээд байгаа.
Саяхан мөн манай төр "ухаан" орж, хилийн боомтуудын баахан шат дамжлалыг нэгтгэж, нэгдсэн нэг захиргаа бүхий удирдлагатай болгохоор шийдэв. Гэхдээ бас "сэргэлэн", нэгтгэж байна гэдэг нэрээр төр, засаг маань бас дахин шинэ байгууллага байгуулчихдаг явдал бий.
Энэ мэтээр төр, засагт нэг хотонд байх хурга, ишгийг нийлүүлж татвар төлөгчдийн мөнгө төсвийн хөрөнгө хэмнэж, давхардал, түүнээс үүсдэг чирэгдэл, хүндрэлийг арилгах зүйл олон байна.
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=753
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих