Монгол
Улсын 3 сая дахь иргэний Дорнод аймгийн чацуутныг төрүүлсэн Баян-Уул
сумын иргэн Авирмэдийн Солонго бүсгүйг сумын ИТХ-ын дарга
Б.Мөнхбаясгалан, сумын засаг дарга Ж.Дорж, сургуулийн захирал Д.Цэцэгмаа
нарын хамт эргэн очиж, өлгий манцуй, гарын бэлэг гардуулан дурсгалын
зураг татууллаа.
3 сая дахь иргэнийн чацуутан хүүд Тэмүгэ хэмээн нэр хайрласан нь Өрлөг
эх Өүлэн үжиний 5 хөвгүүдийн отгон хүүгийн нэрийг билэгдсэн утга учиртай
билээ.
Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан болсон М.Тэмүгэ хүүдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Зураг дээр: Баруун гар талаас Баян-Уул сумын засаг дарга Ж.Дорж, А.Солонго, хүү М.Тэмүгэ, Аймгийн засаг даргын туслах Г.Төмөрчулуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих