"Монголын сайхан бичигтэн улсын уралдаан”-д 12-р ангийн ангилалд
гутгаар байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн тэргүүний 11-р
сургуулийн 12 а ангийн сурагч Х.Нандинцэцэгтэй хийсэн ярилцлагаа
толилуулъя.
-Өөрийгөө товч танилцуулна уу?
Би 1996 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Ам бүл-7 Аав
н.Хатанбаатар 3-р цэцэрлэгт манаач, ээж Л.Энхзаяа 3-р цэцэрлэгт
багшилдаг.
-Монгол бичгийг хэддүгээр ангиасаа сурав? Ямар ямар амжилт гаргав?
Бага ангийн 3-р ангиасаа монгол бичиг заалгасан. Бага ангийн багш маань н
Цэрэнханд байв. 7-р ангиасаа монгол бичгийн олимпиадад оролцож
эхэлсэн. Н.Чимгээ одоо Хан-Уул цогцолбор сургуульд байгаа. Биднийг сайн
бэлтгэн, анх удаа аймгаасаа "Улсын тэргүүний уншигч шалгаруулах
уралдаан”-д оролцож, би тусгай байранд орж байлаа.
Аймагт болдог Ц.Цэрэндаш агсны нэрэмжит монгол бичгийн болон Хан-Уулын
нэрэмжит олимпиадад тогтмол оролцож, алт , мөнгө , хүрэл медалийг
хүртсэн.
Сайхан бичгийн улсын уралдаанд 5 дахь жилдээ оролцож, "Монголын сайхан
бичигтэн улсын 18-р уралдаан” -аас гутгаар байрыг эзэллээ.
-Монгол бичгийн талаарх бодлоо хуваалцвал…
Дээд тэнгэрээс заяатай монгол бичиг бол монголчууд бидний
бахархал.Монгол хүн байхын гол утга учир нь монгол бичиг гэж би
боддог. Дотоод сэтгэл, оюун ухаанд шингэж чаддаг, утга агуулга бүхий
бичиг гэж санадаг. Хүн бүхний нэрийн хуудас байгаасай.
-Ямар мэргэжилтэй болно гэж боддог бэ?
Багш болно гэж боддог. Гадаад хэлтэй хослуулан, монгол хэлээ төгс суран,
их дээд сургуульд багшилна гэж ирээдүйгээ харан мөрөөддөг. Би чөлөөт
цагаараа бүжиглэх дуртай. Гадаад хэлний сонгон дугуйланд явдаг.
Манай ангийн хамт олон энэ жил аймгийн тэргүүний хамт олон болсон. Сурлага, спорт, урлагаар сургуульдаа манлайлагч хам олон юм.
9-р ангидаа хотын тэргүүний сурагч болж байсан.Урлаг, спортоор нэлээдгүй медальтай.
Төрөлх сургууль миний хоёрдахь гэр.Энэ л сургуулиар 12 жил сурч
хүмүүжихэд сэтгэлийн дэм өгч байсан аав, ээж болон багш Цэрэнханд,
Н.Чимгээ, Батчимэг, Шинэцэцэг, АУБ Б.Жигжидмаа сургуулийн хамт олондоо
талархаж явдгаа илэрхийлье.
Хүн хүний нэрийн хуудас монгол бичиг байгаасай гэж дахин дахин хэлье.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Босоо бичгээрээ бахархаж, улам сайн сурч явахыг хүсье.
Дорнод Хэрлэн сум Ж.Зоригтбаатар 2015.01.27

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих